“Хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал” цахим хурал боллоо.

     ЭМС-ын 2017 оны А/207 тоот тушаалын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ЭХЭМҮТ нь 2018 оны 03 сарын 22-нд эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал” сэдэвт ээлжит цахим хурлыг хийлээ.

huuhed01

     Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн ЭТҮЧА-ны дарга А.Оюунчимэг нээж, ТСА-ны нярайн их эмч Т.Энхтуяа “Хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал”, ХЗП-ийн эрхлэгч У.Цэвэгмид “Цочмог бронхиолитын оношлогоо, эмчилгээ, амьсгалын замын цочмог халдварын үеийн антибиотикийн зохистой хэрэглээ (ДЭМБ-ын 2017 оны удирдамжаар)” сэдэвт илтгэл тавилаа.
Цахим хурлын үеэр ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа эмч мэргэжилтнүүдэд хандан хүүхдийн өвчлөл, эндэгдэлтэй холбоотой дараах дүгнэлт, санал зөвлөмжүүдийг өгөв.
Үүнд:
1.    Гүйцэт нярайн эндэгдэл ихэсч байгааг анхаарч, хүүхэд, нярайн эмч нарын үзлэг, өрх, сумын эмч нарын гэрийн эргэлтийг чанаржуулах
2.    Онош тавилтыг эмнэлзүйтэй уялдуулж байгаа эсэхэд удирдлагууд хяналт тавих
3.    ЭМС-ын 333 тоот тушаалын дагуу эрүүл мэндийн байгууллагууд дотоод аудитын хурлыг чанартай хийх
4.    ЭХЭМҮТ рүү өвчтөн шилжүүлэхдээ эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх журмыг баримтлан, хүнд өвчтнийг тээвэрлэх, шилжүүлэхдээ анхаарах
5.    Алсын дуудлага дуудах шийдвэрийг багаар ярилцан гаргаж, дуудлагыг өдрийн цагаар өгөх.
     Цахим хуралд нийслэлийн Амгалан амаржих газрын нярайн тасгийн эрхлэгч, Хүүхдийн төв сувилал, ЭХЭМҮТ-ийн ТСА, СМЗТ-ийн эмч, мэргэжилтэн, аймаг, хотын эрүүл мэндийн байгууллагын нярайн, хүүхдийн эмч, зөвлөх эмч,  мэргэжилтэн бүхий 169 хүн оролцлоо.  
Хуралд идэвхитэй оролцож хамтран ажилласан эмч, мэргэжилтэн нартаа талархал илэрхийлье.

Хуралд уншигдсан илтгэлүүд

Зочид

1177919
ӨнөөдөрӨнөөдөр311
ӨчигдөрӨчигдөр1747
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт6196
Энэ сардЭнэ сард39018
Бүх өдөрБүх өдөр1177919

Зайн сургалт

e-learning

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Сэрэмжлүүлэг

Orbis

ORBIS logo.svg

orbis

orbis-logo-1

E-mail

logo mn

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676