Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг

12345

Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг нь  үндэсний хэмжээнд эх, нярай, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Монгол улсын хэмжээнд эх, нярай, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг,  сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны  ажилтай хослуулан  чанартай, хүртээмжтэй үзүүлж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх нь  тус эмнэлгийн үндсэн үүрэг юм.

Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг нь 1988 онд “Эх барих эмэгтэйчүүдийн клиник” нэртэй байгуулагдсан,

Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг нь дараах 2 чиглэлээр  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

–        Стационар /хэвтүүлэн эмчлэх /

–        Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник

Стационар  нь 11 тасагтай, 256 ортой ажиллаж байна.

  1. Төрөх тасаг
  2. Төрсний дараах тасаг
  3. Эрсдэлтэй жирэмсэн судлалын тасаг
  4. Дутуу тээлт судлалын тасаг
  5. Нярай судлалын тасаг
  6. Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасаг
  7. Сэргээн засах эмчилгээний тасаг
  8. Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг
  9. Эрчимт эмчилгээний тасаг
  10. Мэдээгүйжүүлэлт, хагалгааны нэгдсэн тасаг
  11. Аж ахуйн тасаг

Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник нь

  • “Эх ургийн анагаах ухаан”
  • “Нөхөн үржихүйн анагаах ухаан”  гэсэн 2 чиглэлээр хөгжих стратегитэй ажиллаж байна.

 Улсын хэмжээнд үзүүлж буй тусламжийн онцлог байдал:

  • Улсын хэмжээнд эх нярай, эмгэтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр бодлого боловсруулах, гол судалгаа, үнэлгээний  ажлыг хийх, сургалт явуулахад оролцдог.
  • Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх стандарт, удирдамж, гарын авлагыг боловсруулдаг.
  • 21 аймгийн эрсдэлтэй, хүндрэлтэй жирэмсэн  эхчүүдийн тусламж
  • Дутуу тээлт, дутуу төрөлтийн үеийн тусламж
  • Ургийн хэт авиан оношлогооны чиглэлээр зөвлөх
  • Зүрх судасны эмгэгтэй бүх эхчүүдийг хүлээн авч, төрүүлэх
  • Нярай хүүхдийн түнхний үений оношлогоо
  • Орон нутагт мэргэжлийн чиглэлээр зөвлөгөө өгч, дуудлагаар үйлчлэх
  • Дотоод шүүрлийн эмгэгийн тусламж, үйлчилгээ
  • Өсвөр үе, охидын тусламж, үйлчилгээ
  • Үргүйдлийн чиглэлийн тусламж, үйлчилгээ
  • Эрэгтэйчүүд судлал /андрологи/
  • Урогинеколгийн оношлогоо
  • Дурангийн оношлогоо, мэс засал эмчилгээ
  • Хөх судлал, умайн хүзүүний эмгэгийн оношлогоо

“Эхчүүдийн амрах байр”-ыг анх удаа Улаанбаатар хотод 2001 оноос нээн ажиллуулсан, хөдөө орон нутгаас  жилдээ  100 гаруй  эхчүүд ирж үйлчлүүлдэг.

Тус эмнэлэгт нийт  274 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаагийн дотор

  • 78 их эмч ажилладагаас  АУ-ын доктор 4, зөвлөх зэргийн эмч 5, тэргүүлэх зэрэгтэй эмч 23, ахлах зэрэгтэй эмч 11
  • 196 эх баригч бага эмч, сувилагч ажилладагаас 21,8% нь мэргэжлийн зэрэгтэй,  45,3% нь бакалавр боловсролтой байна.

2010 онд нийт 9660  эх төрсөнөөс 38,5% нь хөдөө орон нутгаас ирж төрсөн байна. Нийт төрөлтийн 8%-ийг дутуу төрөлт, 29%-ийг кесар хагалгаа эзэлж байна. 17750 хүн эмчлэгдэж, 3900 гаруй мэс засал хийгджээ.

НҮЗПоликлиникээр жилдээ 42025 хүнд үйлчлүүлж байгаагийн 36,4% нь хөдөө орон нутгаас ирж үйлчлүүлж байна.

  • 1998 оноос бие даан резидентурын сургалт явуулж, эх барих эмэгтэйчүүдийн эмч нарыг  бэлтгэж эхэлсэн.
  • Жил бүр 10-20 эмч элсүүлr, эх барих, эмэгтэйчүүдийн эмч  бэлтгэн сургаж  байна.
  • Сургалтыг  эрдмийн зэрэг цолтой 20 багш-эмч удирдан явуулдаг.

Дараах чиглэлээр мэргэжил дээшлүүлж байна.

–        Эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл

–        Перинатологи

–        Өсвөр үе

–        Эмэгтэйчүүдийн мэс засал

–        Чанд авиан шинжилгээ

–        Дурангийн шинжилгээ

–        Эх баригч

–        Мэс заслын сувилагч

Хамтын ажиллагаа

ДЭМБ, НҮБ-ын ХАС, НҮБ-ын Хүүхдийн сан, Азийн хөгжлийн сан зэрэг байгууллагуудтай хамтран ажилладаг.

Люксембургийн засгийн газар, НҮБ-ын ХАС-тай хамтарч “Эх нярайн тусламжинд зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх” төслийг хэрэгжүүлж, зөвлөх баг ажиллаж,  орон нутгийн  тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлж байна.

БНСУлс, Швейцарь, Гонг-конг, АНУ зэрэг улсын эмч мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж байна.

ЭХЭМҮТ-ийн Эх барих , эмэгтэйчүүдийн эмнэлгийн тасгийн эрхлэгч нар

  1. Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник – Ц.Үржиндэлгэр, Тэргүүлэх зэргийн эмч
  2. Төрөх тасаг- Ж.Энхтуяа,Тэргүүлэх зэргийн эмч
  3. Төрсний дараах тасаг - Я.Батцэрэн,Тэргүүлэх зэргийн эмч
  4. Эрсдэлтэй жирэмсэн судлалын тасаг - Г.Баттулга,Тэргүүлэх зэргийн эмч
  5. Дутуу тээлт судлалын тасаг - Б. Пагма, Ахлах зэргийн эмч
  6. Нярай судлалын  тасаг - Д.Тунгалаг,Тэргүүлэх зэргийн эмч
  7. Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасаг- Ж.Буянжаргал,Тэргүүлэх зэргийн эмч
  8. Мэдээгүйжүүлэлт, нэгдсэн хагалгааны тасаг - Х.Урангуа,Тэргүүлэх зэргийн эмч
  9. Эрчимт эмчилгээний тасаг - Б.Лхагвасүрэн,Тэргүүлэх зэргийн эмч

10. Хүлээн авах, яаралтай тусламжийн тасаг – Б. Баасанхүү, Тэргүүлэх зэргийн эмч,

11. Сэргээн засах эмчилгээний тасаг - О.Амаржаргал, Ахлах зэргийн эмч

Цаашдын зорилт:

  • Тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлж, эх нярайн эмэгтэйчүүдэд ээлтэй, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээг  үзүүлнэ.
  • Эх-Ургийн анагаах ухааны салбарыг хөгжүүлж перинатал оношлогооны төв байгуулж, улсын хэмжээнд пренатал оношлогооны тусламжийг сайжруулна.
  • Үргүйдлийн тусламж үйлчилгээг сайжруулж “Үр шилжүүлэн суулгах” асуудлыг шийднэ
  • Дутуу тээлт судлалыг орчин үеийн түвшинд хүргэж, жин багатай, дутуу төрсөн нярайд хөгжсөн орны жишгээр тусламж үзүүлэх боломжийг бүрдүүлнэ .

 

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205
  • Факс: + (976)-11-362633