“УТААГҮЙ НИЙСЛЭЛ – 2015” бүх нийтийн марафонд ЭХЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилчид оролцлоо

utaagui niislel1

Эрүүл мэнд, спортын яамны зүгээс хөдөлгөөний хомсдол, амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй халдварт бус өвчлөлийг бууруулахад хувь хүний өөрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Утаагүй нийслэл-2015” бүх нийтийн марафон гүйлтийг “Цэвэр агаар- Эрүүл амьдрал” уриан дор 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулж, ЭХЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилчид нийт 25 хүн оролцлоо.

Марафон гүйлтэнд оролцогчид 4 км, 10 км, 21 км гэсэн 3 төрөлд гүйсэн ба нийслэл хотын агаарын бохирдол, хөрсний бохирдол замбараагүй хот төлөвлөлт нь ард иргэдийн амьдралд хэрхэн сөргөөр нөлөөлж буйг сурталчлан таниулах ажлууд зохион байгуулагдлаа.

utaagui niislel2

 

ЭХЭМҮТ-ийг төлөөлөн амжилттай оролцсон нийт эмч, эмнэлгийн ажилтнууддаа талархал илэрхийлье. 

 

Хүний нөөцийн алба

Сургалт, сурталчилгааны алба