Эх баригч нарын ур чадварыг сайжруулах сургалт зохион байгуулав

ebeemedee3

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг /ЭБЭЭ/ дээр түшиглэн НҮБ-ын ХАС-гийн “Эх нярайн тусламжинд зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн хүрээнд 2016 оны 08 сарын 31-09.01-ний өдрүүдэд 21 аймаг, БОЭТ-өөс 22, ЭХЭМҮТ-ийн 13, нийт 35 эх баригчийг хамруулсан “Эх баригч нарын ур чадварыг сайжруулах сургалт”-ыг зохион байгууллаа.

Тус сургалт нь эх баригч нарын Эх барихын яаралтай тусламж үзүүлэх мэдлэг ур чадварыг сайжруулах, онол-дадлага хосолсон, ялангуяа жирэмсний хяналтын чанарыг сайжруулах, жирэмслэлт, төрөлтийн үеийн хүндрэл, яаралтай эмгэгийг оношилох, авах арга хэмжээг эзэмшүүлэх, эмнэлзүй удирдамж, стандартын мөрдөлтийг сайжруулахад чиглэсэн юм.
Сургалтанд ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга, зөвлөх эмч С.Хишгээ, Н.Дашзэвэг зэрэг ЭБЭЭ-ийн сургагч багш нараас бүрдсэн баг нь орчин үеийн эх барихын яаралтай тусламжийн сургалтын загвар, муляж, багаж төхөөрөмжийг ашиглан хичээлүүдийг гардан зааж, онолын мэдээллээр бататгах зарчмаар зохион байгууллаа.
ebeemedee2

ebeemedee1
Мөн сургалтын үеэр 21 аймгаас ирсэн эх баригч нар ЭБЭЭ-ийн Төрөх тасаг, Дутуу тээлт судлалын тасаг, НҮЗП-ийн жирэмсний хяналтын кабинетууд, Яаралтай тусламжийн тасгуудын бүтэц, зохион байгуулалт, эм тариа, тоног төхөөрөмжийн яаралтай бэлэн байдал, халдвар хамгааллын дэглэм, эх баригч нарын ажил үүрэг зэрэгтэй танилцаж мэдлэг, туршлагаа сайжруулав.

Мэдээлэл бэлтгэсэн: Н.Алгирмаа, ЭБЭЭ-ийн тусламж үйлчилгээ хариуцсан зохицуулагч
2016 оны 9-р сарын 7.

Зочид

1179177
ӨнөөдөрӨнөөдөр1569
ӨчигдөрӨчигдөр1747
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт7454
Энэ сардЭнэ сард40276
Бүх өдөрБүх өдөр1179177

Зайн сургалт

e-learning

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Сэрэмжлүүлэг

Orbis

ORBIS logo.svg

orbis

orbis-logo-1

E-mail

logo mn

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676