“Өсвөр үеийнхэнд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлууд, ээлтэй тусламж үйлчилгээ” сургалт зохион байгуулагдлаа.

2
           ЭХЭМҮТ нь хүүхэд, өсвөр үеийхэнд төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэхийн зэрэгцээ эмч, эмнэлгийн мэргэжилтнийг өсвөр үеийнхний онцлог, тулгамдсан асуудал, зөвлөгөө өгөх арга барилд суралцуулах, нэгдсэн ойлголттой болгох зорилгоор НҮБХАС-ийн дэмжлэгтэйгээр 2016 оны 9 сарын 12-13-ны өдрүүдэд Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн сургалтын танхимд зохион байгуулав.

             Сургалтад ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, Хүүхдийн эмнэлгийн эмч нар болон дүүргийн эрүүл мэндийн төвийн өсвөр үеийн клиникийн 30 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцлоо.
         АНУ-ын Лос Анжелесын Хүүхдийн эмнэлгийн өсвөр үеийн анагаах ухааны төвийн эмчилгээ эрхэлсэн захирал, анагаах ухааны доктор, профессор Ричард Маккензи урилгаар багшилж “Өсвөр үеийн анагаах ухаан”, “Өсвөр насныханд эрүүл мэндийн асуудлаар зөвлөгөө өгөх арга барил” зэрэг сэдвүүдээр хичээл зааж, зөвөлгөө өгсөн. Мөн ЭХЭМҮТ-ийн өсвөр үеийн клиникийн зөвлөх эмч Г.Соёлгэрэл “Өсвөр үеийнхэнд ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээ”, НЭМХ-ийн мэргэжилтэн н.Сувд “Өсвөр үеийнхэнд эрүүл зөв хооллолтын зөвлөгөө өгөх”, АШУҮИС-ийн багш Р.Энхтүвшин “Өсвөр үеийнхний хорт бодисын хэрэглээ, сэтгэл гутрал, амиа хорлох оролдлого”, Монголын ЛГБТ төвийн мэргэжилтэн Н.Доржжанцан “Гомо, лесби, трансжендер бэлгийн чиг хандлага бүхий өсвөр насныхны онцлог, тулгамдсан асуудлууд”, ХӨСҮТ-ийн эмч В.Наранцэцэг “БЗДХ оношилгоо эмчилгээ, урьдчилан сэргийлэлт” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.
         ЭХЭМҮТ-ийн өсвөр үеийн клиникийн багийн гишүүд сэтгэл зүйч, эмч, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, нийгмийн эрүүл мэндийн ажилтан нар уг сургалтыг багийн ажил, хэлэлцүүлэг, тохиолдлын жишээн дээр ажиллах зэрэг сонирхолтой хэлбэрээр зохион байгуулж, доктор Ричард Маккензи АНУ-д хэрэгжүүлж буй өсвөр үеийхэнд зөвөлгөө өгөх шинэ арга, загварыг танилцуулсанаараа шинэлэг байлаа.


Сургалт, сурталчилгааны алба

Зочид

1179027
ӨнөөдөрӨнөөдөр1419
ӨчигдөрӨчигдөр1747
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт7304
Энэ сардЭнэ сард40126
Бүх өдөрБүх өдөр1179027

Зайн сургалт

e-learning

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Сэрэмжлүүлэг

Orbis

ORBIS logo.svg

orbis

orbis-logo-1

E-mail

logo mn

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676