“Эх, хүүхдийн эрүүл мэнд – Эх орны эрхэм баялаг” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

neelttei haalga1

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь “Эх, хүүхдийн эрүүл мэнд – Эх орны эрхэм баялаг” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2016 оны 10-р сарын 08-ны өдөр 10.00-15.00 цагт зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн зорилго:
• Хүүхэд, эхчүүд, эмэгтэйчүүдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сурталчлах,
• Шинээр нэвтрүүлсэн технологи, тоног төхөөрөмжийг таниулах
• Ачааллыг бууруулах
• Эцэг, эхчүүдийн өвчнөөс сэргийлэх, хүүхдээ асран хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх
• Өсвөр үеийнхний тусгамдсан асуудлыг сонсох, “Өсвөр үеийн клиник”-ийг сурталчлах
• Үйлчлүүлж буй иргэдийн санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэх зэрэг байлаа.
Өдөрлөгийн зарыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт албан тоотоор мэдэгдэж, олон нийтийн сүлжээгээр түгээсэн ба 8000 иргэд мэдээллийг авсан байна.
Өдөрлөгийн нээлтийг Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник, Хүүхдийн зөвлөх поликлиник тус бүрд хийж, Ерөнхий захирал Ш.Энхтөр, эмчилгээ эрхэлсэн дэд захирлууд эмнэлгүүдэд шинээр хэрэгжиж буй үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ иргэд өөрсдийн эрүүл мэнддээ анхаарвал зохих зүйлсийг санууллаа. Дараа нь поликлиник бүрийн эрхлэгч нар өдөрлөгөөр тусламж үйлчилгээг хаанаас авах талаар товчн мэдээлэл хийсэн.
Эх, барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн эмэгтэйчүүдийн 3, нүд, шүд, рентген оношилгоо, хэт авиан оношилгооны кабинетууд, Удамзүйн ба Үргүйдлийн лаборатори, Сэргээн засах эмчилгээний тасаг ажиллаж нийт 341 эмэгтэйд эрүүл мэндийн тусламж үзүүллээ. Үүнээс 66 жирэмсэн эмэгтэйд сэргээн засах тусламж, 15 жирэмсэнд удамзүйн зөвлөгөө өгчээ. Эх барих эмэгтэйчүүдийн резидент эмч нар эмч нартай хамтран үзлэг хийж, зөвөлгөө өглөө.
neelttei haalga2Хүүхдийн зөвлөх поликлиникийн нүд, шүд, зүрх, бөөр, дотор, чих, хамар хоолой кабинетууд үзлэг шинжилгээ, зөвлөгөөг 375 хүүхдэд өгсөн.
Хүүхдийн зөвлөх поликлиникээр үйлчлүүлэхээр ирсэн хүүхэд бүрийг “Монголын эмнэлгийн алиалагч нар” угтан авч, бөмбөлгөөр амьтан хийж, хүссэн зургийг нүүр, биен дээр нь зурж өгсөн эцэг, эх, хүүхдүүдийн таашаалыг хүлээлээ.

neelttei haalga3

neelttei haalga4

neelttei haalga5

neelttei haalga6

Төвийн захиргааны хурлын танхимд ЕБС-ийн 136 сурагчдийг 11.00-13.00 цагт хүлээн авч, “Өсвөр үеийн клиник”-ийн үйл ажиллагааг сурталчлах, өсвөр үеийнхний эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа. Өсвөр үеийнхний бэлгийн ариун цэвэр, сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд, цахим халдлагаас сэргийлэх талаар зөвлөгөө өгч, өсвөр үеийн сайн дурын зөвлөлийн үйл ажиллагааг танилцуулсан уулзалт боллоо.

neelttei haalga7

neelttei haalga8
Мөн 13.30-14.30 цагт хүрэлцэн ирсэн Сонгинохайран дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа, НҮЗП-ийн эрхлэгч Ц.Үржиндэлгэр нар хүлээн авч, ЭХЭМҮТ-д үзүүлэхээр илгээж буй өвчтөнд ямар шинжилгээ, бичиг баримт бүрдүүлэх, ачаалал бууруулах талаар ярилцлага хийлээ.
Өдөрлөгийн үеэр төвийн эмчилгээний хоолны тасгийнхан хоолны үзэсгэлэн гаргаж, иргэдэд хоолны зөвөлгөө, эмзүйн тасгийнхан “Эмийн зохистой хэрэглээ”-ний талаар зөвөлгөө өгсөн.
Сэргээн засах эмчилгээний тасгийнхан өөрсдийн үйл ажиллагааг сурталчилж танилцууллаа.

neelttei haalga9
Төвийн хүүхдийн резидент эмч нар 31 хүүхдийн жин, өндрийг хэмжиж, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийн дагуу өсөлт хөгжлийг үнэлж, зөвөлгөө өгсөн байна. Хүүхдийг хатгалгаа, суулгалт өвчнөөс хамгаалах, осол гэмтлээс сэргийлэх, аминдэм нэмэгдэл хоол ба нярай хүүхдийн асаргааны талаар гарын авлага түгээсэн.

neelttei haalga10

Мөн 23 хүүхдийн харааг шалгаж, зөвлөгөө өгснөөс 1 хүүхдийг нүдний эмч рүү, 1 хүүхдийн харааны шил тааруулах үзлэгт илгээсэн байна.
Бага насны хүүхдийг нэмэгдэл хоолонд хэрхэн оруулах талаар зөвөлгөө өгөхийн хамт “Баяжуулсан бантан”-гийн амталгаат хоолны жор, хоолны технологийг эцэг, эхчүүдэд зааж, 42 хүүхэд, эцэг эхчүүдэд амталгаа хийж, талархлыг хүлээлээ.

neelttei haalga11
Сургалт, сурталчилгааны алба