Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв “Дэлхийн хараа хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан өдөрлөг зохион байгууллаа.

haraa hamgaalah udur1Жил бүрийн 10-р сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт “Хараа хамгаалах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр дэлхийн даяар сохор болон харааны гажигтай хүмүүст анхаарлаа хандуулан үйл ажиллагаа зохион байгуулдаг байна. ЭХЭМҮТ 2016 оны 10-р сарын 13 –ны Дэлхийн хараа хамгаалах өдрийг тохиолдуулан энэхүү өдрийг олон нийтэд сурталчлах, эцэг, эх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хараагаа хамгаалах талаар мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор өдөрлөг зохион байгууллаа.

Манай оронд 5000 хүүхдэд дунджаар 200 хүүхэд сохор ба сул хараатай байдаг. Сохрол, сул хараанд хүргэдэг урьдчилан сэргийлж болох өвчин 72,4% байна. Мөн Сургуулийн насны хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар 88 хувь нь засагдаагүй хугарлын гажгаас шалтгаалсан хараа муудалттай байсан ба нүдний шил зүүх шаардлагатай нийт хүүхдүүдийн 89 хувь нь шилгүй байна.

ЭХЭМҮТ-ийн Сургалт, сурталчилгааны алба, Нүдний мэс заслын тасаг хамтран энэ өдрийг сурталчлах, мэдээлэл олгох зорилтот ажлуудыг хэрэгжүүлсэн ба энэ хүрээнд:

· Улаанбаатар хотын ЕБС-ийн сурагчдыг сохор болон харааны гажгаас урьдчилан сэргийлэх үзлэг.

· Сурагчдын нүдний эрүүл мэндийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор гар зургийн уралдаан.

· Олон нийтэд нүдний осол гэмтлээс сэргийлэх боловсрол олгох зорилгоор тараах материал боловсруулан хэвлүүлж ажиллаа.

Өдөрлөгөөр Хүүхдийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүүхдүүдэд үнэ төлбөргүй харааны урьдчилан сэргийлэх үзлэг, нүдний осол гэмтлээс сэргийлэх зөвлөгөө, гар зургийн уралдаанд оролцсон хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, үзлэгээр илэрсэн сул хараатай хүүхдүүдэд үнэ төлбөргүй шил гардуулах үйл ажиллагаа зохион байгууллаа.

haraa hamgaalah udur3

haraa hamgaalah udur2

haraa hamgaalah udur4

haraa hamgaalah udur5

Сургалт, сурталчилгааны алба

Зочид

1177573
ӨнөөдөрӨнөөдөр1712
ӨчигдөрӨчигдөр941
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт5850
Энэ сардЭнэ сард38672
Бүх өдөрБүх өдөр1177573

Зайн сургалт

e-learning

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Сэрэмжлүүлэг

Orbis

ORBIS logo.svg

orbis

orbis-logo-1

E-mail

logo mn

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676