“Хүүхдийн тамхидалтгүй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

tamhidalt1

Сүүлийн жилүүдэд өсвөр насныхны тамхидалт, дам тамхидалтанд өртөх байдал эрс нэмэгдсэн. Манай улсад хийгдсэн өсвөр насныхны тамхидалттай холбоотой судалгааны дүнгээс үзэхэд хөвгүүдийн 35.2 хувь нь тамхи татдаг буюу 10 эрэгтэй хүүхэд тутмын дөрөв нь тамхи татаж байна гэсэн тоо гарчээ.

Охидын тамхины хэрэглээ ч өндөр хувьтай байгаа бөгөөд дэлхийн залуучуудын тамхины хэрэглээний судалгаагаар охидын тамхи таталт 13.3 хувьтай байна. Энэ нь насанд хүрэгчдийн тамхины хэрэглээнээс өндөр хувьтай үзүүлэлт юм. Тэгэхээр тамхи татаж буй охидоос ирээдүйд  мэндлэх үрс нь эрүүл саруул өсч торних нь эргэлзээ үүсгэж байна. Хэрэглээний хувьд насаар нь авч үзвэл 13 настай хүүхдийн тамхи таталт 14.1%, 14 насных 23.5%, 15 насных нь 37.8% хувь байгаа нь өсвөр насныхны тамхидалтын асуудал хурцаар тавигдаж буйг харуулж байгаа юм. tamhidalt2

Тиймээс энэхүү асуудлыг анхааралдаа авч, эрүүл мэндийн, бусад салбарын байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх үүднээс “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийг тохиолдуулан монгол хүүхдийн тамхигүй ирээдүйн төлөөх дам тамхидалтгүй, эрүүл орчинд амьдрах эрхийг дэмжихэд чиглэсэн хамтын ажиллагааг хөгжүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ЭХЭМҮТ-өөс “Хүүхдийн тамхидалтгүй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. tamhidalt3

Хэлэлцүүлэг 2014 оны 07 сарын 08-нд ЭХЭМҮТ-ийн хурлын танхимд явагдсан бөгөөд тус хэлэлцүүлэгт ЭХЭМҮТ, СЭМҮТ, НЭМҮТ, ХСҮТ, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийг дэмжих сан, дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн төлөөллүүд, мөн Монголын залуучуудын холбоо, Монголын сурагчдын холбооноос залуучууд, сурагчдын төлөөлөл оролцлоо. tamhidalt4

Хэлэлцүүлгийг нээж ЭХЭМҮТ-ийн ЭШСГХ эрхэлсэн дэд захирал М. Баялаг үг хэлж, АУ магистр, ЭХЭМҮТ-ийн ХЭ-ийн БДШЭСТ-ийн их эмч Д. Байгалмаа “Хувь хүний орчны агаарын бохирдолд өртөмхий байдал” сэдвээр, Академич, АУ доктор, профессор, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал О. Чимэдсүрэн “Дам тамхидалтын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл” сэдвээр, НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих албаны дарга Т. Болормаа “Өсвөр насныхны тамхины хэрэглээ” сэдвээр, СЭМҮТ-ийн тамхины асуудал хариуцсан мэргэжилтэн С. Мөнхтуяа “ЕБС-ийн VI-XI ангийн охидын тамхины хэрэглээ, тархалт, эрсдэлт хүчин зүйл” сэдвээр сонирхолтой, асуудал хөндсөн илтгэлүүдийг танилцууллаа. Мөн хэлэлцүүлгийн үед оролцогсдоос анхаарвал зохих, зайлшгүй тулгамдаж буй асуудлыг хөндсөн, бодитой шаардлагуудыг дэвшүүлж, цаашид юу хийх талаар үнэтэй санал, санаачлагууд гаргасан бөгөөд энэхүү хэлэлцүүлгийн дүнд ЭХЭМҮТ-өөс хүүхдийн тамхидалтгүй, эрүүл орчинд амьдрах эрхийг дэмжихийг уриалсан уриалгын төсөл боловсруулж, мөн нийт оролцогч талуудын хамтын ажиллагааг тусгасан нэгдсэн төлөвлөгөөний төслийг бэлтгэн гаргахаар боллоо. tamhidalt5

Дашрамт хэлэлхэд тус хэлэлцүүлгийг зохион байгуулж, оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буй явдалд оролцогсдын зүгээс ЭХЭМҮТ-ийн хамт олонд талархал илэрхийлж байв.