ЭХЭМҮТ-д Сөүл төслийн хүрээнд тавдугаар ээлжийн зочин профессор ажиллалаа.

zochin pHD

Сөүл төслийн хүрээндБНСУ-ын Ионсей эмнэлгийн профессор ноён Jae Young Choi ЭХЭМҮТ-ийн ХЭ-ийн “Зүрх, судас, холбогч эдийн эмгэг судлалын тасаг”-т 2014 оны 8 дугаар сарын 11-ээс 15-ны өдрүүдэд манай төвийн эмч нартай хамтран ажиллаж, зүрхний эмгэгтэй хүүхдүүдэд үзлэг, оношилгоо хийж, тасгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Jae Young Choi профессор нь БНСУ-ын Ионсей эмнэлгийн “Хүүхдийн зүрхний эмгэг судлалын тасаг”-ийн эрхлэгч эмчээр 1995 оноос одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Монгол улсад хүүхдийн зүрхний эмгэг судлалын чиглэлээр 1995, 1998, 2002 онуудад тус тус зочилж байжээ. Мөн тэрээр төвийн эмч нарын хуралд оролцож, Ионсей эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа, манай эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар санал бодлоо илэрхийллээ.