“Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээнтний санаачилгаар бүтээн босгож буй ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн өргөтгөлийн барилга албан ёсоор нээлтээ хийлээ.

tsusnii tuv neelt9

2014 оны 08 сарын 28-ны Балжинням давхацсан билэгт сайн өдөр “Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээнтний санаачилгаар бүтээн босгож буй ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн өргөтгөлийн барилгын нээлтийн үйл ажиллагаазохион байгуулагдлаа.

 Эдүгээ нийслэл хотын хүн ам огцом нэмэгдэн төвлөрөл үүсч, өвчлөл ихэсч, эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал нэмэгдэн, нэгж өвчтөн, үйлчлүүлэгчид ногдох талбайн хэмжээ багассан энэ үед энэхүү барилга байгууламж түргэн хугацаанд баригдсан нь эрүүл мэндийн салбарт үлэмж их ач холбогдолтой онцлог үйл явдал боллоо.

Уг барилгыг бүтээн босгох санаачилга 2011 онд эхэлж, 2012 оны 5-р сарын 9-ний өдөр эмнэлгийн суурийг анх тавьж байсан бол, хоёрхон жилийн дараа орчин үеийн 6 давхар эмнэлгийн барилга, сургалт, судалгаа, зочин эмч, мэргэжилтнүүдийн барилгын хамт ЭХЭМҮТ-ийн хамт олон хүлээн авлаа.

Энэхүү ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн өргөтгөлийн барилга нь “Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээнтний шууд санаачилга, хандив тусламж, Монгол улсын Их хурал, Засгийн газар, ЭМЯ-ны дэмжлэг, хөрөнгө оруулалт, АНУ, Сингапур, Тайван, Япон, БНХАУ зэрэг орнуудын хандивлагчдын тусламж, дэмжлэг, мөн бусад сайн санаат хүмүүсийн хандив, тусламжаар баригдсан.

Эмнэлгийн барилга нь үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн тав тухтай орчныг бүрдүүлж, өвчтөний аюулгүй байдлыг хангасан, хүчилтөрөгч ба агаарын нэгдсэн систем, цахилгааны болон агааржуулалтын системтэй байхаар төлөвлөгдөн баригдсан. Мөн бүхэлдээ дохиолол, камер, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдвэрлэсэн, давхар бүрт үйлчлүүлэгчдэд зориулсан хүлээлгийн өрөө, уулзалтын талбай бүхий өрөөнүүдтэйгээс гадна хүнд өвчтэй хүүхдэд зориулагдсан бүх нөхцлөөр хангагдсан. Өрөө бүр дохиоллын систем, телевиз, хөргөгч, ариун цэврийн өрөө, усанд орох өрөөтэйгөөр баригдсан. Барилга нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төрөлжсөн мэргэжлийн тасгууд байрлах 6 давхар барилга, Сургалт, судалгаа, зочин эмч мэргэжилтнүүд байрлах 3 давхар барилга гэсэн үндсэн 2 байгууламжаас бүрдэж байгаа юм.

Барилга, байгууламжийн гаднах зам, талбай, машины зогсоолыг Монгол улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “Гудамж” төслийн хүрээнд тохижуулсан.

Түүнчлэн Монгол улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 2.0 тэрбум төгрөгийн үнэ бүхий хамгийн сүүлийн үеийн “Siemens” брэндийн хоёр туйлт зүрхний ангиографийн иж бүрдэл тоног төхөөрөмж суурилагдан ажиллаж эхлэх бэлтгэлээ хангаж байна.

Барилгын албан ёсны нээлтийн үйл ажиллагааг нээж ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ы доктор Ш.Энхтөр үг хэлж, “Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээнтэн, Монгол улсын Их хурлын дарга З.Энхболд, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал мөн АНУ-ын Санта Барбара дахь, Калифорнийн их сургуулийн шашин судлалын тэнхимийн хүндэт профессор Вэсна Валлес, Тайваний Руяан Ротари клубын ерөнхийлөгч, 3520-р дүүргийн ротари клубын зөвлөлийн дарга хүндэт зочин хатагтай Сара Ма, Япон улсын Кёотогийн Анагаах ухааны сургуулийн профессор, Хавдрын лабораторын эрхлэгч ноён Яасухико Камикубо, БНХАУ-ын хандивлагчдын төлөөлөл, хатагтай Зин Ванг Ру нар баяр хүргэж үг хэллээ. Мөн нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын Их хурлын дэд дарга М.Энхболд, “Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батбаяр, ТУЗ-ын гишүүн Б.Баатарзориг, ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, холбогдох мэргэжилтнүүд, Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Гудамж” төслийн төлөөлөгчид, ЭМЯ-ны харъяа үндэсний төв, эмнэлгийн захирлууд, ЭХЭМҮТ-ийн удирдлага, зөвлөх эмч, нийт эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчид оролцсон.

tsusnii tuv neelt12

tsusnii tuv neelt7

tsusnii tuv neelt10

tsusnii tuv neelt13

Нээлтийн үйл ажиллагааны үеэр ёслолын тууз хайчлах хүндэтгэлийн үйл ажиллагаа болж, уригдан ирсэн зочид төлөөлөгчид эмнэлгийн барилгын зохион байгуулалттай танилцаж, Сургалт, судалгаа, зочин эмч, мэргэжилтнүүдийн барилгын 2 давхарт залагдсан ариун “Оточ Манал” бурханы сэрэг дүр бүхий танхимд ном хурах үйл ажиллагаанд оролцож, дурсгалын зураг татуулснаар нээлтийн үйл ажиллагаа өндөрлөлөө.

Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн “Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээн тэргүүтэй хамт олон, Монгол улсын Их, хурал, Засгийн газрын хүндэт зочид, төлөөлөгчид, гадаад, дотоодын хандивлагчид, барилгыг бүтээн босгох үйл ажиллагаанд гар бие оролцож ажилласан компаниуд, бусад хандивлагчид, сайн санаат хүмүүс та бүхэнд чин сэтгэлийн баяр талархлыг ЭХЭМҮТ-ийн 1100 гаруй эмч, ажилтан, албан хаагчдын нэрийн өмнөөс дэвшүүлэхийн ялдамд, ЭХЭМҮТ-ийн нийт ажилчид та бүхэнд барилга баригдах хугацаанд болон нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад чин сэтгэлээсээ итгэл зүтгэл гаргаж ажилласанд гүн талархал илэрхийлье.

tsusnii tuv neelt11

tsusnii tuv neelt6

tsusnii tuv neelt8

tsusnii tuv neelt5

tsusnii tuv neelt4

tsusnii tuv neelt1

tsusnii tuv neelt3

 Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.