Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Дэмбэрэлийн Чойжамц Уламжлалт ёс заншил сэдвээр лекц уншлаа

choijamts

Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц гуай манай төвд хүрэлцэн ирж, эмч мэргэжилтнүүдэд гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжлийн тухай Монголын уламжлалт ёс зүйн заншил сэдвээр лекц уншлаа.

Тэрээр сүүлийн үед нийгмийн хандлага өөрчлөгдөж, хүүхэд залуучууд соёл уламжлалаа гээж байгаад сэтгэл эмзэглэж явдгаа хэлээд, энэ бүхнийг өөрчлөхөд нэн тэргүүнд бидний хүчин чармайлт хэрэгтэйг санууллаа. Д.Чойжамц гуай нь яриа их сонирхолтой, энгийн, мартсаныг сануулсан, ихийг эргэцүүлж бодуулсан, санаа авууштай сайхан боллоо. Д.Чойжамц дахин 3 удаагийн лекц унших бөгөөд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.