“Хөтөлбөрт суурилсан төлөвлөлт ба төсөвлөлт” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангийн дэмжлэгтэйгээр АНУ-ын Лос Анжелесын их сургуультай хамтран “Хөтөлбөрт суурилсан төлөвлөлт ба төсөвлөлт” сэдэвт сургалтыг 2014 оны 11 сарын 12-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтыг ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш. Энхтөр нээж, ЭМЯ-ны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Д.Төмөрбаатар, НҮБХАС-ийн суурин төлөөлөгч Naomi Kitahara, Хүн ам ба хөгжлийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ө.Эрдэнэчимэг, АНУ-ын Лос Анжелесийн хүүхдийн эмнэлгийн профессор David Warburton нар нээлтийн үг хэлж, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр“ЭХЭМҮТ-ийн ололт, амжилт”-ын талаар танилцууллаа. afsfaasf

Уг сургалт нь төсвөөс зарцуулж буй зардлын олон нийтэд үзүүлэх үр өгөөжийг сайжруулахын тулд эх, хүүхдийн чиглэлээр ажилладаг эрүүл мэндийн байгууллагын удирдлагын баг, санхүүгийн багийн төлөвлөлт, төсөвлөлтийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой бөгөөд сургалтыг АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуулийн Лос анжелесын хүүхдийн эмнэлгийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, Хүүхдийн салбарын дэд дарга, Удирдлагын зөвлөлийн дарга Thomas C.Malin урилгаар ирж удирдан “Хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцооны хөтөлбөрийн хөгжил, төсөвлөлтийн зарчмууд”, “Орчин үеийн эмчилгээний олон төрөлт хөтөлбөрийн төлөвлөлт, төсөвлөлт”, “Орчин үеийн мэс заслын хөтөлбөрийн төлөвлөлт” сэдэвт илтгэлүүд тавигдаж, сургалтад оролцогсод өөрийн эмнэлгүүдэд хэрэгжүүлэх гэж байгаа хөтөлбөрийнхөө төлөвлөлт, төсөвлөлтөө хийж тулгамдсан асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөө авлаа. bb

 Сургалтанд ЭМЯ, ЭМХТ, ГССҮТ, АШУҮИС-ийн эмнэлэг, Геронтологийн үндэсний төв, Улсын клиникийн төв эмнэлэг, Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, Клиникийн 1,2,3-р амаржих газрын санхүү, эдийн засгийн мэргэжилтнүүд, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд, тасгийн эрхлэгчид, захиргааны ажилчид нийлсэн 120 хүн хамрагдлаа.