Сүхбаатар аймагт 50 ортой эх хүүхдийн эмнэлгийн шинэ байрны нээлт боллоо

00-atarmaa said sbtr 1

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 3,1 тэрбум төгрөгийн өртөгөөр боссон 50 ортэй эх хүүхдийн эмнэлгийн шинэ байрны нээлт өнөөдөр Сүхбаатар аймагт боллоо. Нээлтэнд Эрүүл мэнд спортын дэд сайд Д.Атармаа болон бусад холбогдох албан тушаалтнууд, аймаг орон нутгийн удирдлагууд, ахмад ажилчид оролцов.

1942 онд Мандалын хийд гэдэг газар 2 гэртэйгээр байгуулагдаж байсан төрөх тасаг ийнхүү зориулалтын шинэ байртай болж байна. Ингэснээр эмч ажилчдад ажиллах таатай нөхцөл бүрдэж, хамгийн гол нь жирэмсэн эхчүүд болон шинээр мэндлэж буй хүүхдүүдэд таатай орчин бүрдэж байна.

Эх, хүүхдээ тосон авах шинэ байрны нээлтэнд зориулан Эрүүл мэнд спортын яамнаас 10 гаруй сая төгрөгийн өртөг бүхий зүрхний бичлэгийн аппарат болон эх нярайн тусламж, үйлчилгээ үзүүлэх тоног төхөөрөмжийг ЭМС-ын дэд сайд гардуулан өгөв.

 00-atarmaa said sbtr 2

 Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Аймгийн ЗДТГ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 20 сая төгрөг, Баруун-Урт сумын ЗДТГазар, ИТХ-аас гал тогооны хэрэгслээр бүрэн хангажээ. Тус аймгийн нэгдсэн эмнэлэгт жилд 1000-1400 эх төрдөг байна. Монгол Улсын хэмжээнд 3 сая дахь иргэнээ хүлээж буй энэ цаг мөчтэй давхцан шинэ байрныхаа нээлтийг хийж байгаадаа нутгийн ард олон билэгшээж байв.

 Тус эмнэлэг 3 давхар бөгөөд Аймгийн нэгдсэн эмнэлэгтэйгээ хүзүүвчээр холбогдсон. 1 дүгээр давхарт амбултори болон хөдөө сумдын жирэмсэн эхчүүд байрлана. 2 дугаар давхарт жирэмсний эмгэгтэй эхчүүдийн тасаг, 3 дугаар давхарт төрөх болон нярайн тасаг байрлаж байгаа аж. Мөн 0 давхар/подволын давхар/-т 6 машины гражтайгаас гадна жирэмсэн эхчүүдийн дасгал хөдөлгөөний өрөө, үйлчилгээний заалыг тохижуулж өгчээ. Мөн тус эмнэлэг нь цахилгаан шаттай гэдгээрээ онцлог ажээ.

www.moh.mn

Зочид

1177499
ӨнөөдөрӨнөөдөр1638
ӨчигдөрӨчигдөр941
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт5776
Энэ сардЭнэ сард38598
Бүх өдөрБүх өдөр1177499

Зайн сургалт

e-learning

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Сэрэмжлүүлэг

Orbis

ORBIS logo.svg

orbis

orbis-logo-1

E-mail

logo mn

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676