3-р сарын 3 - Төрөлхийн хөгжлийн гажигтай тэмцэх дэлхийн өдөр

3

Дэлхий дээр жил бүр 8 сая орчим хүүхэд хүнд хэлбэрийн төрөлхийн хөгжлийн гажигтай төрдөг. Эдгээр төрөлхийн хөгжлийн гажгийн (33 хүүхэд тутмын 1 нь) 50%нь төрөх үедээ, төрсний дараа оношилогддог бол үлдсэн 50% нь амьдралын эхний 1 жилийн дотор оношилогддог байна.  

 Олон оронд нялхас, бага насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаанд төрөлхийн хөгжлийн гажиг ордог. Төрөлхийн хөгжлийн гажигтай хүүхдүүд амьдарсан тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй болох өндөр эрсдэлтэй байдаг байна.

Монгол улсад 2014 оны 1-р сарын 1-нээс эхлэн ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанд улсын хэмжээнд төрөлхийн хөгжлийн гажгийг бүртгэж эхэлсэн ба уг мэдээллээс үзэхэд, манай оронд 1000 амьд төрөлт тутамд 8 нь төрөлхийн хөгжлийн гажигтай төрж байна.

Өнөөдөр 3-р сарын 3. Энэ өдрийг “Төрөлхийн хөгжлийн гажигтай тэмцэх дэлхийн өдөр” болгон дэлхийд анх удаа тэмдэглэж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд олон улсын 12 байгууллага хамтран уриалга, сурталчилгааг гаргасан бөгөөд хүмүүсийг төрөлхийн хөгжлийн гажигтай тэмцэхэд дуу хоолойгоо нэгтгэхийг уриалсан байна. Энэхүү үйл ажиллагаа нь дэлхий даяар төрөлхийн хөгжлийн гажгийн урьдчилан сэргийлэлт, тусламж үйлчилгээ, судалгааг өргөжүүлэх зорилготой юм. Та бүхэн нэгдэхийг хүсвэл дараах хаяг http://bit.ly/1CttnNK даран, өөрсдийн facebook, twitter хаягаар нэгдэж мэдээлэл авах боломжтой юм.

Тандалт судалгааны алба

Зочид

1178987
ӨнөөдөрӨнөөдөр1379
ӨчигдөрӨчигдөр1747
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт7264
Энэ сардЭнэ сард40086
Бүх өдөрБүх өдөр1178987

Зайн сургалт

e-learning

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Сэрэмжлүүлэг

Orbis

ORBIS logo.svg

orbis

orbis-logo-1

E-mail

logo mn

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676