ЭХЭМҮТ Хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэв
- 29 May 2015
- Published on Баасан, 29 May 2015 17:52
Монгол улс жил бүрийн 06-р сарын 01-нийг Хүүхдийн баярын өдөр болгон 59 жилийн тэртээгээс тэмдэглэж эхэлсэн бөгөөд дэлхийн ихэнх улс орнуудад хүүхдийн баярыг энэ өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Манай төв ажилтан, албан хаагч нарын нийгмийн баталгааг хангах дэд хөтөлбөрийн дагуу өнөөдөр энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү өдөрлөгт “Дөрөв дэх алим” сан, Хас банк хамтран ажиллав. Өдөрлөгийг хэвтэн эмчлүүлэгч хүүхдүүд, ажилчдын хүүхдүүдийн дунд 2 удаа зохион байгуулснаараа онцлогтой болж өнгөрлөө.
11:00 цагаас “Дөрөв дэх алим” сангийн хамт олноос хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд урлагийн тоглолт үзүүлж, 13:00 цагаас төвийн ажилчдын хүүхдүүдэд зориулсан Хүүхдийн баярын өдөрлөгийг зохион байгуулсан.
Өдөрлөгийн үеэр олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа болон өрх толгойлсон, олон хүүхэдтэй ажилтан нарын 10 хүүхдийг ОУ-ын “Найрамдал” зусланд амрах эрхийн бичгээр шагнан урамшуулж, урлагийн тоглолтоор бэлэг барьлаа. Энэ өдөр МУГЖ Ж.Уранчимэг ирж ая дуугаа өргөсөн нь дуунд дуртай хүүхдүүдэд хамгийн өвөрмөц бэлэг боллоо. Хас банкны хамт олон хүүхдийн хадгаламж нээж, хүүхэд бүрт бэлэг бэлэглэсэн.
Тус төвөөс 2014 оноос “Хүүхдийн баяр”-ын өдрийг тохиолдуулан нийт албан хаагчдын хүүхдийн дунд гар зургийн уралдаан зохион байгуулан явуулдаг уламжлалтай болоод байна.Энэ жилийн Хүүхдийн баяраар 3 насны ангиллаар “Миний дуртай үлгэрийн баатар”, “Манай аав ээжийн ажлын газар”, “Осол гэмтлээс сэргийлье” сэдвүүдээр гар зургийн уралдааныг зохион байгууллаа. Уралдаанд нийт 50 гаруй бүтээл ирүүлснээс насны ангиллаар 3-6 насны ангилалд I байр Б.Аружан 4 настай, II байр А.Энэрэл 6 настай, III байр Ч.Эрдэнэбат 5 настай, 7-9 насны ангилалд I байр Г.Арвин, II байр Э.Халиун, III байр Ч.Уянга, 10-12 насны ангилалд I байр Г.Отгонханд, II байр Ц.Буяндорж, III байр Ө.Одбаяр эзэлж гарын бэлгээр шагнуулав.
Баярт хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт Төвийн захиргаанаас гарын бэлэг гардууллаа.