Хөвсгөл аймагт эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцооны мэдээлэлд дэмжлэгт хяналт хийв.

Өнөөдөр Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга Л.Дамдинсүрэн, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Баяндалай, Эрүүл мэндийн статистик, бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн П.Баярмаа нартай ЭХЭМҮТ-ийн ТСА-ны их эмч Т.Номиндэлгэр, П.Орхонтуул, СМТ-ийн эрхлэгч Д.Батдэлгэр нар уулзаж, дэмжлэгт хяналтын зорилгыг танилцуулаад, ЭХЭМҮТ-өөс гаргасан “Монгол улс дах эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархвар зүйн бүрдэл судалгаа”, “Чанарын судалгаа”, “Судалгааны арга зүй” зэрэг номыг танилцуулж гардууллаа.

2014 оны 5-р сард Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалтыг зохион байгуулж, эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн талаарх мэдээг эрүүл мэндийн байгууллагын шатлал бүрт бүртгэх, мэдээлэх, мэдээллийн урсгал, батлагдсан маягтыг зөв хөтлөх, “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем”-д мэдээ оруулах чадварыг эзэмшүүлж, сургагч багш нарыг бэлтгэсэн билээ.

Дэмжлэгт хяналтын үеэр Хөвсгөл аймгийн ЭМГ-ын Эрүүл мэндийн статистик, бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн П.Баярмаа, Нарийн мэргэжлийн тусламж хариуцсан мэргэжилтэн Д.Алтанцэцэг, Эмнэлгийн тусламжийн чанар хариуцсан мэргэжилтэн М.Мөнх-Аюуш, АНЭ-ийн чанарын албаны дарга Б.Мөнхдалай, төрөх тасгийн эрхлэгч М.Энхдалай, өсвөр үе, залуучуудын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Л.Оюунцэцэг, өсвөр үеийн ирээдүйн босго төвийн арга зүйч, бага эмч Ж.Амарсанаа нартай хамтран ажиллаж, санал бодлоо солилцон цаашид эх, нярайн өвчлөл, эндэгдэл, өсвөр үеийнхний эрүүл мэндийн асуудалтай холбоотой мэдээллийн чанарыг улам сайжруулах талаар санал бодлоо солилцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.