ХҮҮХДИЙГ ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОХЫГ ДЭМЖИХ ДЭЛХИЙН 7 ХОНОГ

eh1

“Эхийн Сүүгээр Хооллолтыг Дэмжих Дэлхийн Холбоо”-оос санаачлан 1992 оноос эхлэн хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоногийн аяныг жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон.

Энэ жилийн аяныг “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэж байна. Сүүлийн жилүүдэд манай улсад эхийн сүүгээр дагнан хооллолт 47 хувь, 2 хүртэлх насандаа эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллож байгаа хүүхэд 53 хувь болж буурсан нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт өндөр байдагтай шууд хамааралтай юм. Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжих, хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүдийн хүүхдээ хөхүүлэх, асрах эрхийг хангах, эхчүүдийг хамгаалах санал санаачилгыг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалах зорилготойгоор энэ жилийн аян зохион байгуулагдаж байна. 

eh2

Хүүхдийг 6 сар хүртэл  зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллож, 6 сартайгаас хөхүүлэхийн зэрэгцээ тохирсон, тэжээллэг, аюулгүй, хангалттай хэмжээний нэмэгдэл хоолонд оруулснаар хүүхэд өөртөө шаардлагатай хэрэгцээт шимт бодисоо хангалттай авч хэвийн өсч бойждог.

 

Сургалт, сурталчилгааны алба

2015.08.01-07