НҮБ-ын БНСУ дахь хүүхдийн сангийн төлөөлөгч хатагтай SANG MI ЭХЭМҮТ-д айлчиллаа

sangmi1

Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн Солонгос улс дахь төлөөлөгч хатагтай Sang Mi, Монгол улс дахь төлөөлөгч  В.Сүрэнчимэг нар 2015 оны 8 дугаар сарын 11-нд ЭХЭМҮТ-д зочиллоо.

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш. Энхтөр, Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн захирал М.Баялаг, Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал Ц.Алтантуяа, Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал Г. Баттулга, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны дарга А.Оюунчимэг, Хүний нөөцийн албаны дарга П. Отгонгэрэл нар болон бусад эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд угтан авлаа.

Айлчлалын үеэр ЭХЭМҮТ НҮБХС-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Хүүхдийн эсэн манд амьдрахуйн хөгжлийн мэдээллийн стратеги буюу С4D”, “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж”, “М-Health буюу үүрэн телефоныг ашиглан иргэдэд эрүүл мэндийн мэдээллийг хүргэх”, “Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагтай холбогдон зөвлөгөө өгөх буюу Online consultation” төслүүдийг тус төвийн Сургалт, сурталчилгааны албаны дарга Р. Галбадрах танилцууллаа.

sangmi2

С4D төслийн хүрээнд бага насны хүүхдүүдэд зонхилон тохиолдох өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх тараах материал, ханын зурагт хуудас бэлтгэхийн зэрэгцээ телевизийн цуврал нэвтрүүлэг бэлтгэж байна.

ЭХЭМҮТ-ийн  төрөх ба мэс заслын өрөөнүүдийг камержуулах Хөвсгөл, Төв аймаг, Налайх, СХД-тэй видео камераар холбогдон хүнд өвчтэй хүүхдэд эмчилгээ зөвлөгөө өгснөөр өвчтөний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ цаг алдалгүй яаралтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байна.

Төслийн хүрээнд гаргасан ном, зурагт хуудас, сурталчилгааны материалууд, судалгаа шинжилгээний тайлангаар гаргасан  үзэсгэлэнтэй хатагтай  Sang Mi танилцлаа.

sangmi3

Дараа нь Нэгдсэн үндэстний байгууллагын Солонгос улс дахь Хүүхдийн сангийн төлөөлөгч хатагтай Sang Mi ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасаг, онлайнаар зөвлөгөө өгч байгаатай танилцлаа. Мөн ЭБЭЭ-ийн төрөх тасагт байрлуулсан камерын үйл ажиллагаа болон нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний хэрэгжилттэй танилцсанаар ЭХЭМҮТ-д зочилсон үйл ажиллагаа өндөрлөлөө.

sangmi4

Зочид

1179170
ӨнөөдөрӨнөөдөр1562
ӨчигдөрӨчигдөр1747
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт7447
Энэ сардЭнэ сард40269
Бүх өдөрБүх өдөр1179170

Зайн сургалт

e-learning

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Сэрэмжлүүлэг

Orbis

ORBIS logo.svg

orbis

orbis-logo-1

E-mail

logo mn

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676