Хөвсгөл аймагт Эрүү нүүрний мэс заслын баг амжилттай ажиллалаа

Тус баг 77 хүүхдийг цогц үзлэг, оношилгоонд хамруулж, үүнээс 30 хүүхдэд шаардлагатай хагалгааг хийсэн байна. Мөн 74 хүүхдийг хэл яриа заслын үзлэгт хамруулан, 22 хүүхдэд хэл яриа заслын зөвлөгөө өгч, 141 удаа хэл яриа заслын анхан болон давтан сургалт, эмчилгээ хийжээ.
“Уруул тагнайн төрөлхийн эмгэгтэй өвчтөний эмчилгээ, үйлчилгээг хүртээмжтэй болгох нь” сургалтыг 2016 оны 6 сарын 8-9-нд зохион байгуулж, орон нутгийн 100 эмч, эмнэлгийн ажилтнууд хамрагджээ. Уруул тагнайн төрөлхийн эмгэгийн талаарх суурь мэдлэг, асаргаа, сувилгаа, эмчилгээний зарчмууд, өвчтөнг мэс заслын ба бусад эмчилгээнд хэрхэн зөв бэлтгэх талаар мэдлэг олгосон байна. Сургалтад амжилттай хамрагдсан эмч, эмнэлгийн ажилчдад багц цаг бүхий сургалтын гэрчилгээ олгов.
Бидэнтэй хамтран ажилласан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нэгдсэн эмнэлгийн хамт олонд ажлын амжилт хүсье.

Сургалт, сурталчилгааны алба

orbis

orbis-logo-1

logo mn

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676