“ЭРҮҮЛ МЭНД-ЭЭЛТЭЙ ОРЧИН” аяны хүрээнд “С ВИРҮСТ ХЕПАТИТИЙН ХАЛДВАР, ЭМЧИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН ХАНДЛАГА”, “ТӨРӨӨС ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЧДАД ҮЗҮҮЛЖ БУЙ НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГ” цуврал сургалт зохион байгуулагдлаа

surgalteleg1

        “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөр, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/108 дугаар тушаалын дагуу эмч, эмнэлгийн ажилчдын С вирүст хепатитийн урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, эрүүл мэндийг хамгаалах боловсролын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “С вирүст хепатитийн халдвар, эмчилгээний орчин үеийн хандлага”, “Төрөөс эрүүл мэндийн байгууллагын ажилчдад үзүүлж буй нийгэм эдийн засгийн тусламж дэмжлэг” сургалтуудыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар С вирүст хепатитийн тархалт, халдвар, хавсарсан халдвар, халдварын явц, эрт илрүүлэлт, түүний ач холбогдол, лабораторийн оношилгооны хүчин чадал, С вирүст хепатитийн эсрэг эмчилгээ, зөвлөмж, эмийн сонголт, эмийн үнэ, өртөг, С вирүст хепатитийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар АУ-ы доктор, Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Г.Отгонсүрэн сонирхолтой лекц уншлаа.

Мөн С вирүст хепатитийн оношилгоо, эмчилгээнд төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого, хэрэгжилтийн тухай Эмзүйн тасгийн Эмнэлзүйн эм судлаач Ч.Цэцэгмаа лекц уншиж оролцогчид саналаа солилцлоо.

surgalteleg2

surgalteleg3

 

 

Сургалтад Хүний нөөцийн алба, Зүрх судас, холбогч эдийн эмгэг судлал, Хоол боловсруулах эрхтний эмгэг судлал, Эм зүй, Мэдээлэл технологийн тасаг, Хүүхдийн зөвлөх поликлиник, Сувилахуйн алба, Өсвөр үеийн клиникийн эмч, эмнэлгийн ажилчид хамрагдсан.

“Эрүүл мэнд –Ээлтэй орчин” аяны хүрээнд 3 удаагийн сургалтыг зохион байгуулсан ба  нийт 23 эмч, эмнэлгийн ажилчид оролцсон.

 

Сургалт, сурталчилгааны алба