“Эмнэлгийн лабораторийн итгэмжлэлийн шаардлага MNS ISO 15189:2015” сургалт зохион байгуулагдлаа.

 lab12

ЭХЭМҮТ-ийн Нэгдсэн лабораторийн тасаг нь лабораторийн итгэмжлэл MNS ISO 15189:2015-д хамрагдах зорилгын хүрээнд Стандарт хэмжилзүйн газрын мэргэжилтнүүдтэй хамтран 2017 оны 9-р сарын 21, 22-ны өдрүүдэд “Эмнэлгийн  лабораторийн итгэмжлэлийн шаардлага MNS ISO 15189:2015” сэдэвт ажлын байран дахь сертификаттай сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд ЭХЭМҮТ-ийн нэгдсэн лабораторийн тасаг, UB нэгдсэн лаборатори, ХӨСҮТ-ийн бактериологийн лаборатори, Гранд мед, Улаанбаатар мед лабораторийн эмч, лаборант нарын 21 хүний бүрэлдэхүүнтэй оролцов.

    lab13

Сургалтыг “Тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэл, үйл явц, ач холбогдол, олон улсын хамтын ажиллагаа” сэдвээр СХЗГ-ын итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэг эхлүүлсэн бөгөөд сургалтанд: 1. эмнэлгийн лабораторийн удирдлага зохион байгуулалт, техникийн чадавхийг MNS ISO 15189:2015 Олон улсын стандартын шаардлагад нийцүүлэх, арга зүйн зөвлөмж, заавруудыг өгөх; 2. лабораторийн чанарын удирдлагын дотоод аудит, удирдлагын дүн шинжилгээ хийх талаарх дасгал, баримт бичиг боловсруулж багаар ажиллуулах агуулгын хүрээнд хийгдлээ. 

Зочид

1177836
ӨнөөдөрӨнөөдөр228
ӨчигдөрӨчигдөр1747
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт6113
Энэ сардЭнэ сард38935
Бүх өдөрБүх өдөр1177836

Зайн сургалт

e-learning

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Сэрэмжлүүлэг

Orbis

ORBIS logo.svg

orbis

orbis-logo-1

E-mail

logo mn

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676