Монгол Солонгосын хамтарсан “Монгол улсад мэдээлэл, харилцааны технологид суурилсан эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэх” төсөл Төслийн 2 дахь шатны нээлтийн үйл ажиллагаа

ewha23

2016 оны 7 сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ийн уулзалтын үеэр байгуулсан Монгол, Солонгос хоёр улсын Эрүүл мэндийн яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжиж буй “Телемедицины төсөл”-д ЭХЭМҮТ нь ЭВХА Эмэгтэйчүүдийн их сургуулийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллаж байна.

ewha22

 

ewha24

 

Уг төслийн зорилго нь 2016-2017 онд нийт 3 аймгийн БОЭТ-ийг ЭХЭМҮТ ба БНСУ-ын Эвха их сургуулийн эмнэлэгтэй холбон, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр ховор, хүндэрсэн тохиолдлын оношилгоо, эмчилгээг хамтран шийдэх, эмч, мэргэжилтний сургалтыг зохион байгуулах, шаардлагатай багаж хэрэгслээр ханган ажиллах юм.

Уг төслийн хүрээнд хамтран ажиллах чиглэлүүд нь

  1. а) Анагаах ухааны сүүлийн үеийн ололт, дэвшилтэт технологийн мэдээлэл солилцох
  2. б) Эмч ба эмнэлгийн ажилчдыг солилцон, харилцан туршлага солилцох
  3. в) Эрүүл мэндийн ажилтнуудыг сурган, мэдлэг, туршлагаа солилцох
  4. г) Технологи дамжуулах
  5. д) Хамтарсан төсөл төлөвлөж, хэрэгжүүлэх
  6. е) Хүний нөөцийн хөгжил, сургалттай холбоотой ноу-хау мэдээллийг хуваалцах     

        Төслийн эхний шатанд (2016 оны 9 сараас 2017 оны 1 сар) ЭХЭМҮТ, ЭВХА их сургуулийн эмнэлэг, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв телемедицины төсөлд холбогдож, 2 дахь шатанд Дорнод, Ховд аймгийн БОЭТ-ийг хамруулан хамтран, ажиллаж эхлээд байна. 

        Эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр явагдах анхны сургалт болох “Умайн хүзүүний хорт хавдрын эрт үеийн илрүүлэг шинжилгээ” сэдэвт сургалтыг 2017 оны 1 сарын 12-ны өдөр эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарт зориулан зохион байгуулж байна. Анхны сургалтын зорилго нь умайн хүзүүний хорт хавдрын илрүүлэг шинжилгээнд орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт технологи болох Tелецервикографийн аргыг эсийн шинжилгээтэй хавсран умайн хүзүүний хорт хавдрын урьдал эмгэг, хавдрыг эрт үед нь оношилж эмчлэх аргачлалд дадлагажуулан сургах юм. 

           БНСУ-ын Олон улсын эрүүл мэндийн сан нь санхүүжүүлэгч байгууллага юм. 

         Төслийн 2 дахь шатны нээлтийн үйл ажиллагааг ЭХЭМҮТ-д 2017 оны 10-р сарын 12-ны өдрийн 15:30-16:30 цагийн хооронд зохион байгуулж байна. 

ewha21

ewha25

ewha26