ЭХЭМҮТ-ийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт “БАГШ ШАВИЙН БАРИЛДЛАГА” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

bagshshavi1

ЭХЭМҮТ жил бүр төгсөлтийн дараах сургалтад элсэн орж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг угтан авах, багш шавийн барилдлага тогтоох ёслолын арга хэмжээг тэмдэглэдэг уламжлалтай билээ.

2017-2018 оны хичээлийн жилд үндсэн нарийн мэргэшлийн сургалтанд Эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр 22, Хүүхдийн чиглэлээр 31 резидент, төрөлжсөн нарийн мэргэшлийн сургалтад 37 эмч, 45 сувилагч, мэргэжил дээшлүүлэх сургалтад 31 эмч, 45 эх баригч, сувилагч суралцахаар боллоо.

 Уг арга хэмжээг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр  нээж, шинээр элссэн суралцагчдад төвийн тухай товч мэдээлэл хийж, сурлагын амжилт хүсч баяр хүргэлээ. Үүний дараа эмч нарт Ерөнхий захирлын элсэлтийн тушаал уншиж танилцуулав.

Хичээлийн шинэ жилийн нээлтэнд хүрэлцэн ирсэн Жайка олон улсын байгууллагын “Анхан ба хоёрдугаар шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн ахлах зөвлөх Иноүэ Ноби  “Резидент эмч гэж хэн бэ” гэсэн илтгэл тавилаа.

 “Багш шавийн барилдлага” тогтоох үйл ажиллагаанд Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн захирал М. Баялаг, эмчилгээ эрхэлсэн захирал, тэнхимийн эрхлэгч Г.Баттулга, Ц. Алтантуяа нар оролцож шинээр элсэн орсон үндсэн, төрөлжсөн мэргэшлийн эмч нарт Олон нийтэд түшиглэсэн хүүхдийн өвчний цогц менежмент, Өсвөр үеийнхэнд үзүүлэх тусламж үйлчилгээний удирдамж зэрэг ном, гарын авлагыг гардуулан өглөө. Үйл ажиллагааны төгсгөлд ЭХЭМҮТ-д шинээр элссэн суралцаж буй 1-р дамжааны үндсэн мэргэшлийн эмч нар урлагийн тоглолтоор багш нартаа мэндчилгээ дэвшүүллээ. 

bagshshavi2

 

bagshshavi3

bagshshavi4

bagshshavi5