“ИМЖ ЭХ АСАРГАА” үндэсний сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

imj-eh

Эрүүл мэндийн яам,  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Имж эх асаргаа” сэдэвт үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

 Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж нь төрөх үед болон төрсний дараах эхний 3 хоногт эх, нярайд үзүүлэх цогц тусламж ба нярайн эндэгдлийн зонхилох шалтгаануудаас сэргийлэх өртөг багатай, өндөр үр дүнтэй багц арга хэмжээ юм. Энэ багц аргын нэг хэсэг нь “Имж эх асаргаа”-ны арга бөгөөд нярайд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байна.   Сургалтанд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудын  нярайн эмч, нярайн сувилагч нийт 12 хүн хамрагдаж  байна. 

Сургалтыг ДЭМБ-ын Ази, Номхон далайн бүсийн эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх Жон Муррей, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр нээж үг хэлж сургалтанд оролцогч нарт “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний стратегийг хэрэгжүүлсэн амжилтаа бататгаж дутуу болон бага жинтэй төрсөн нярайн тусламжинд “Имж эх” асаргааг хэрэгжүүлэхэд амжилт хүсэв. 

imj-eh2

Мөн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, эх хүүхдийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Болормаа, ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа, Г.Баттулга болн бусад удирдлагууд байлцлаа.

imjeh3

              Монгол улсад 2012 онд нярайн эндэгдлийн түвшин 10.1 байсан бол 2016 онд 9.2 болж 0.9 промилоор буурсан. “Эх нярайн эрүүл мэнд 2011-2015” үндэсний стратегид нярайн эрт үеийн эндэгдлийн түвшинг 10.0 хүргэх зорилт тавьсан ба 2015 онд эрт үеийн эндэгдлийн түвшин 7.8, 2016 онд 6.8 болж буурсан амжилттай ажиллаж байгаа билээ.

             Дутуу төрөлтийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, имж эх асргааны үед хийгдэх үйлдлүүд, эрүүл ахуйн хяналт, имж эх асаргааг нэтврүүлэх төлөвлөгөө, асаргааг хэрэгжүүлэхэд гэр бүлийн дэмжлэгийг үнэлэх зэрэг лекц, семинар, дадлагын хичээлүүд зохион байгуулагдаж байна. 

imjeh4

 

imjeh5

imjeh6

imjeh7

             Сургалт 4 хоног үргэлжлэх ба бэлтгэгдсэн үндэсний сургагч 12 эмч, эмнэлгийн мэргэжилтэн багш цаашид 21 аймгийн нярайд тусламж үзүүлдэг эмч, сувилагч нарыг “Имж эх асргаа” аргад сургана.               

Сургалт, сурталчилгааны алба

Зочид

1177615
ӨнөөдөрӨнөөдөр7
ӨчигдөрӨчигдөр1747
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт5892
Энэ сардЭнэ сард38714
Бүх өдөрБүх өдөр1177615

Зайн сургалт

e-learning

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Сэрэмжлүүлэг

Orbis

ORBIS logo.svg

orbis

orbis-logo-1

E-mail

logo mn

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676