“Эх, хүүхдийн эрүүл мэнд ба агаарын бохирдол” сэдэвт сонирхолтой лекц уншлаа.

20182-1НҮБ-ын Хүүхдийн сан, АШУҮИС-тай хамтран АНУ-ын Харвардын Их Сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн төгсөх ангийн магистрант Mishbath Baouda 2018 оны 1 сарын 16-нд “Эх, хүүхдийн эрүүл мэнд ба агаарын бохирдол” сэдэвт сонирхолтой лекц уншлаа.

                Лекцээр Олон улсын гурвалсан нотолгоонд тулгуурлан (газарзүйн байршил, ихэр хүүхэд, орчны бохирдол) агаарын бохирдол, тоос тоосонцор нь хүний бие махбодь генийн төвшинд, ДНК-ийн метилжих процессийн өөрчлөлт, дархлаанд хэрхэн нөлөөлдөг  урагт илрэх өөрчлөлтийн талаарх судалгааны ажлын үр дүнгээс танилцуулж, цаашид энэ талын судалгааг гүнзгийрүүлэн өргөн цар хүрээтэй судлах шаардлага байгаа талаар танилцууллаа. 

Мөн сургалтын төгсгөлд НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн В.Сүрэнчимэг холбогдох бусад судалгааны ажлын мэдээлэл хийсэн.

Лекцэд тус төвийн Эрдэм шинжилгээний салбар, Тандалт судалгааны алба, Статистик мэдээлэлзүйн тасаг, Анагаахын удамзүйн лаборатори, Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг, Сургалт сурталчилгааны албаны нийт 20 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

20182-2

20182-3

Сургалт, сурталчилгааны алба 

tsag

Зайн сургалт

e-learning

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Инфографик

E-mail

Orbis

ORBIS logo.svg

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676