Эхийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэлийн өнөөгийн байдал” цахим хурал боллоо.

     ЭМС-ын 2017 оны А/207 тоот тушаал, ЭМС-ын Удирдлагын зөвлөлийн 2017 оны 3/1420 тоот хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор ЭХЭМҮТ нь эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран цахим хурлыг улирал тутам зохион байгуулдаг билээ.

DSC20180315

       Өнөөдрийн цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга удирдан явуулсан ба хурлаар “Эхийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэлийн өнөөгийн байдал” илтгэлийг ТСА-ны эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Ц.Отгонцэцэг, “Эмнэлэг хооронд хүнд өвчтөн шилжүүлэх, тээвэрлэхтэй холбоотой тохиолдлын танилцуулга”-ыг ЭБЭЭ-ийн чанарын менежер Х.Цогзолмаа нар хийлээ.

     Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, Н.Дашзэвгэ, НҮЭМ-ийн тусламж үйлчилгээний зохицуулагч З.Цолмонгарав, Нийслэлийн Хүрээ амаржих газрын чанарын менежер О.Буянхүү, Сонгинохайрхан дүүргийн ЭМТ-ийн эх барих эмэгтэйчүүд, НҮЭМ-ийн ерөнхий зохицуулагч М.Панзила, чанарын менежер Ө.Дуламсүрэн, ЭХЭМҮТ-ийн ТСА, СМЗТ-ийн эмч, мэргэжилтэн, аймаг, хотын эрүүл мэндийн байгууллагын эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, эмч, мэргэжилтэн бүхий 167 хүн оролцлоо.  
Хуралд идэвхитэй оролцож хамтран ажилласан эмч, мэргэжилтэн нартаа талархал илэрхийлье.

Уулзалтанд тавигдсан илтгэл