Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжье уриан дор “БИ ЭР ХҮН” тэмцээн зохион байгууллаа

4

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баяр, Монгол Цэргийн баярыг угтан ЭХЭМҮТ нийт эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, хамт олонч сэтгэлгээг хөгжүүлэх, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор “Би эр хүн” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд нийт 7 баг оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа дайчлан 5 төрлийн тэмцээнээр өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа.

Үүнд:

Багийн ахлагч нарын дундах тэмцээн гэсэн 5 төрлийн тэмцээнээр багууд өрсөлдөж хамгийн их оноо цуглуулсан баг түрүүллээ.

1-р байранд Төвийн аж ахуйн “Эвтэй 4” баг төрүүлж бэлэг дурсгалын зүйл, Голомт банкны шагналаар шагнагдлаа. 2-р байранд Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн “Дайчид” баг орж бэлэг дурсгалын зүйл, Хаан банкны шагнал, 3-р байранд Эмнэлгийн тоног төхөөрөмжийн “Engers” баг орж бэлэг дурсгалын зүйл, Хаан банкны шагналаар шагнагдлаа.

Тэмцээнд оролцсон ЭХЭМҮТ-ийн нийт эрэгтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууддаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

3

2

1

Сургалт, сурталчилгааны алба