“ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН БИОЛОГИ, СЭТГЭЛ ЗҮЙ, НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТ” сэдвээр сургалт зохион байгууллаа.

     Монгол улсад өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалж, бэхжүүлэх тогтолцоог боловсронгуй болгоход төр, олон нийт, аж ахуйн нэгж байгууллага,  эцэг эхийн анхаарлыг чиглүүлж, тэднийг эрүүл мэндийн зохих боловсролтой, бие бялдрын зөв хөгжилтэй иргэд болгон төлөвшүүлэх талаар бодлогын олон бичиг баримт гарч, хэрэгжсээр ирсэн.

usvur01

     ЭМС-ын “Өсвөр үеийн эрүүл мэндийн мэдээллийн маягт батлах тухай” 224 тоот тушаалын дагуу ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба 2015 оны 7-р сараас улсын хэмжээнд өсвөр үеийнхний эрүүл мэндийн мэдээллийг хүлээн авч эхэлсэн билээ. Бид хүлээн авсан мэдээллийг нэгтгэн, судалгааг хийж эмч мэргэжилтэн, бодлого боловсруулагчдыг мэдээллээр хангахын зэрэгцээ өсвөр үеийнхэнд сургалт хийх ажлыг 2018 онд эхлүүлэн, сургалтанд нийслэлийн  ЧД-ийн 50-р сургуулийн 9-р ангийн 40 сурагч, БГД-ийн 96-р сургуулийн  6-р ангийн 35 сурагчийг хамруулаад байна.

usvur02

     Ээлжит сургалтыг 2018 оны 03 сарын 20-нд “Өсвөр насны хүүхдийн биологи, сэтгэл зүй, нийгмийн өөрчлөлт” сэдвээр ТСА-ны эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Отгонцэцэг зааж, нийслэлийн 1-р сургуулийн 6-р ангийн 57 сурагчийг хамрууллаа. Сургалтын явцад сурагчидтай харилцан ярилцаж, тэдний сонирхсон асуултанд хариулав.
      Сургалтанд идэвхитэй оролцож хамтран ажилласан багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөлд талархал илэрхийлье.