“ХҮЧИЛТӨРӨГЧ ЭМЧИЛГЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулан явууллаа.

o22

“Хүчилтөрөгч эмчилгээний аюулгүй байдал” сэдэвт сургалтыг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нараар батлуулсан удирдамжийн дагуу НМХГ, ЭХЭМҮТ, НЭМГ хамтран, 2018 оны 03-р сарын 22-ны өдөр ЭХЭМҮТ-д амжилттай зохион байгуулан явууллаа. Тус сургалтанд нийслэлийн дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч, хүүхдийн эмч нар, чанарын менежерүүд, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүүхдэд тусламж үзүүлдэг ортой хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын хүүхдийн эмч нар, ЭХЭМҮТ-д суралцаж буй хүүхдийн эмчийн үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн эмч нар, Мэргэжлийн хяналтын байгууллагын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч нар бүхий нийт 150 хүн хамрагдлаа.

Тус сургалт нь хүүхдийн эмч нарын хүүхдэд хүчилтөрөгч эмчилгээ хийх мэдлэг, ур чадварыг сайжруулах, манай улс дах хүчилтөрөгч өгөх тогтолцооны өнөөгийн байдал, хүчилтөрөгч эмчилгээнд тавигдах шаардлагатай танилцах зорилготойгоор зохион байгуулагдав.

Сургалтын нээлтийг НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш удирдан явуулав. Нээлтийн үеэр НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Мөнхдэлгэр нар хэлсэн үгэндээ хүчилтөрөгч эмчилгээний давуу болон сул талуудыг мэдсэнээр хүчилтөрөгч эмчилгээнд тохиолдож болох зарим эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг дурдаад, хүчилтөрөгч эмчилгээг зөв хийснээр эцэстээ хүүхдийн эндэгдэл буурахын чухлыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн сургалтын нээлтэнд ЭХЭМҮТ-д зочилж буй БНСУ-ын Сөүлийн их сургуулийн профессор, хүүхдийн уушгины мэргэжлийн эмч Со Дунг Ин оролцон үг хэлж, энэхүү сургалт болон Сөүлийн их сургууль, ЭХЭМҮТ-ийн хамтын ажиллагаанд амжилт хүссэн.

Сургалтын хөтөлбөрийн дагуу “Амьсгал дэмжих орлуулах эмчилгээний үндэс” лекц /Ш.Энхтөр, АУ-ы доктор, клиникийн профессор, Удирдлагын шинжлэх ухааны магистр, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал/, “Хүчилтөрөгч эмчилгээний аргууд”, лекц /А.Оюунчимэг, АУ-ы магистр, хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, ЭХЭМҮТ-ийн ЭТҮЧА-ны дарга/, “Эмнэлэгт хэрэглэгдэх хүчилтөрөгчийн хийн аюулгүй ажиллагаа”, лекц /Р.Даваасүрэн, Техникийн ухааны магистр, ЭХЭМҮТ-ийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн тасгийн эрхлэгч/, “Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ажиллах дүрэм, Монгол улсын хүчилтөрөгчийн тогтолцооны өнөөгийн байдал”, лекц /Т.Мөнхболд, НМХГ-ын эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч/ тус тус уншигдсан. Түүнчлэн хүүхдэд хийгдэж буй хүчилтөрөгч эмчилгээний бодит үйл ажиллагаа болон хүүхдийн сэхээн амьдруулах яаралтай тусламжийн бэлэн байдалтай танилцан, туршлагаа солилцох үйл ажиллагаа Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт /Ж.Нармандах, АУ-ы магистр, хүүхдийн ахлах зэргийн эмч, клиникийн профессор, Хүүхдийн эмнэлгийн ЯТТ-ийн эрхлэгч/ явагдав.

Сургалтын төгсгөлд хүүхдийн хүчилтөрөгч эмчилгээнд тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замын талаар ярилцлага явагдлаа. НМХГ-ын эмчилгээ, чанарын хяналтын ахлах байцаагч Б.Байгалмаа сургалтын үйл ажиллагааг хааж хэлсэн үгэндээ сургалт нь хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хүн нэг бүрийн мэдэж байх сэдвээр хийгдэж байгаа, орчин үеийн шинэ мэдээ, мэдээллээр хангасан, практик ач холбогдолтой сайн сургалт болсныг цохон тэмдэглэв.

Цаг үеэ олсон чухал сэдвээр, шинэлэг байдлаар сургалт хийгдсэнд оролцогсод талархлаа илэрхийлсэн ба сургалт тавьсан зорилгодоо хүрч, амжилттай зохион байгуулагдлаа.

o23

 

o24

o265

o25

o26

o27

o28

o2668

o29

o21

o2a65