“ЭХ, ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ" СЭДЭВТ ЦАХИМ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

     ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газар, ЭХЭМҮТ нь “ЭХ, ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ" шуурхай цахим хурал эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран хийлээ. 2018 оны 5 сарын 23-ны өдрийн цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга удирдан

20180523 01

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа, ЭТҮЧА-ны дарга А.Оюунчимэг, Статистик Мэдээлэлзүйн тасаг, Тандалт судалгааны алба, эрүүл мэндийн байгууллагуудын эх, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөх эмч, чанарын менежер, эмч, мэргэжилтэн бүхий 90 гаруй хүн оролцлоо.

     Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн ТСА-ны дарга Т.Гантуяа “Эх, хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал”, ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга “Эхийн эндэгдлийн өнөөгийн байдал, мэдээлэл, тохиолдолд суурилсан зөвлөмж, сургамж”, ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч Н.Дашзэвгэ “Жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр, түүний хүндрэл, тохиолдолд суурилсан зөвлөмж, сургамж”, ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа “Хүүхдийн эндэгдлийн тулгамдсан асуудал, мэдээлэл, тохиолдолд суурилсан зөвлөмж, сургамж”, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн мэс заслын их эмч Ж.Адъяасүрэн “Хүүхдэд тохиолдох золгүй тохиолдлын сэрэмжлүүлэг, мэдээлэл, зөвлөмж, сургамж” сэдвээр мэдээлэл хийлээ.
     ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин хуралд оролцогсдод эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэл тогтмол өндөр байгаа аймгууд ажлынхаа арга барилыг өөрчлөх, эхийн эндэгдэл болон 5 хүртэлх насны хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулахын тулд дорвитой ажил зохион байгуулахыг санууллаа. Хуралд идэвхитэй оролцож хамтран ажилласан эмч, мэргэжилтэн нартаа талархал илэрхийлье.

Цахим хуралд уншигдсан илтгэлүүд

01

02

03

04

05

06

Зочид

1179113
ӨнөөдөрӨнөөдөр1505
ӨчигдөрӨчигдөр1747
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт7390
Энэ сардЭнэ сард40212
Бүх өдөрБүх өдөр1179113

Зайн сургалт

e-learning

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Сэрэмжлүүлэг

Orbis

ORBIS logo.svg

orbis

orbis-logo-1

E-mail

logo mn

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676