Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

16

Төв нь жил бүр ажилчдын хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.

2018 оны 5 дугаар сарын 30-ний өдөр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтаж“Эрдмийн өргөө” хурлын танхимдбаярын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны дарга А.Оюунчимэгуг арга хэмжээг нээж, хүүхдүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Хүүхдүүд үлгэрийн баатруудтай хамт бүжиглэн, тоглоом тоглож,хамтдаа дуулж хөгжилдсөн ба Хүүхдийн эмнэлэг, Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, Дэмжих үйлчилгээнийхамт олны зүгээс хүүхэд багачуудад зориулсан урлагийн мэндчилгээдэвшүүлж,“Бяцхан мисс, мистер” тэмцээнийг зохион байгуулжоролцогч хүүхэд бүрт бэлэггардуулав.

Төвийн ажилчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор тус төвдолон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа болон өрх толгойлсон ажилтны 10 хүүхдэд Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны дарга А.Оюунчимэг, ЭШСГХ эрхэлсэн дэд захирал М.Баялаг, Хүний нөөцийн албаны дарга П.Отгонгэрэлнар ОУ-ын “Найрамдал” цогцолборт амрах эрхийн бичгээр урамшуулав.

13

14

15

17

18

20

21

25

24

12

Сургалт, сурталчилгааны алба