ЭМСайд Д.Сарангэрэл ЭХЭМҮТ-д айлчиллаа.

Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2018 оны 5-р сарын 31-ний өдөр ЭХЭМҮТ-д айлчиллаа.Тус төвийн эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ хариуцсан эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга, хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны дарга А.Оюунчимэг, Хүний нөөцийн албаны дарга П.Отгонгэрэл, Хяналт шинжилгээ үнэлгээ харриуцсан ажилтан Н.Анандра нарын бүрэлдэхүүнтэй удирдлагын баг, Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч, ажилчид ЭМС Д.Сарангэрэл болон дагалдан яваа хүмүүсийг угтан авч, төвийн өнөөгийн байдал, эхчүүдийн төрөлтийн байдлыг товч танилцуулав.

Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга тус төвд 2018.05.30-нд 47 эх, 2018.05.31-ний 13.00 цагийн байдлаар 15 эх эсэн мэнд амаржсаныг, түүнчлэн өнөөдрийн байдлаар 2 ихэр төрөлт 2 тохиолдол, 3 ихэр төрөлт 1 тохиолдол төрсөн байгааг танилцуулав.

Эрүүл мэндийн сайд Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаар орж, амаржихаар ирсэн эхчүүдтэй уулзаж санал бодлыг нь сонссон. Түүнчлэн Дутуу тээлт судлалын тасгаар орж 3 ихэр, 2 ихэр хүүхэд төрүүлсэн ээжүүдтэй уулзан ярилцаж, тэдний санал сэтгэгдлийг сонсон, ихэр төрсөн хүүхэд бүрийн тоогоор төрөөс 3 сая төгрөгийн 1 удаагийн тэтгэмж өгдөг, ээжүүд хүүхдээ асрах хугацаанд цалинтай ээж хөтөлбөрт хамрагдан, сар бүр 50000 төгрөгний тэтгэмж авах зэрэг төрөөс үзүүлж буй дэмжлэгийн талаар тайлбарлан ярив.

 

Ихрүүдийн ээжүүд ЭХЭМҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа ЭМС-д илэрхийллээ. Улмаар ЭМС Нярай судлалын тасгийн дутуу нярайн эрчимт эмчилгээний хэсгээр орж, ихэр хүүхдүүдийн биеийн байдалтай танилцав. Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа, Нярай судлалын тасгийн эрхлэгч Х.Энхжаргал нар нярай хүүхдүүдийн биеийн байдал тогтвортой байгаа, тэдэнд шаардлагатай эмчилгээ, ялангуяа дутуу нярайн уушгины үйл ажиллагааны дутагдлаас үүдсэн амьсгал гачаалт хам шинжийн үед “сурфактант” эмчилгээ хийсэн тухайгаа, түүнчлэн резус сөрөг цустай эхээс төрсөн нярайд цус солих эмчилгээг амжилттай хийж байгаагаа тус тус тайлбарлан ярив. Түүнчлэн хүүхдийн эндэгдлийг бууруулахад нярайн эндэгдэл, ялангуяа дутуу нярайн эндэгдлийг бууруулахад чухал ач холбогдолтой “сурфактант” эмчилгээг улс даяар нэвтрүүлэхийн чухлыг ярилцлаа. ЭМС эхчүүд, хүүхдүүдэд “Хүүхдийн баяр”-ыг тохиолдуулан сайдын гарын бэлэг гардуулав.

ЭМС “Монголын үрс маш олон болтугай” хэмээн ерөөгөөд, ЭХЭМҮТ-ийн эмч, ажилчдад ажлын өндөр амжилт хүссэн.

Зочид

1178888
ӨнөөдөрӨнөөдөр1280
ӨчигдөрӨчигдөр1747
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт7165
Энэ сардЭнэ сард39987
Бүх өдөрБүх өдөр1178888

Зайн сургалт

e-learning

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Сэрэмжлүүлэг

Orbis

ORBIS logo.svg

orbis

orbis-logo-1

E-mail

logo mn

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676