ЭХ, ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ, АМЬГҮЙ ТӨРӨЛТӨД ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЖ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ АЖЛЫН ХҮРЭЭНД БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАВ

bulgantsa1

ЭМС-ын 2017 оны 207 тоот тушаалд ”ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба нь үндэсний түвшинд эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэлтэй холбоотой мэдээ, мэдээллийг тогтмол цуглуулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх, эргэн мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах, нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хариуцан ажиллана” хэмээн заасан байдаг. “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрт Эх, хүүхэд, НҮЭМ-ийн мэдлэг олгох сургалт, сурталчилгааны материал, гарын авлага хийж, гарын авлагыг олон нийтийн болон нийгмийн харилцааны сувгаар хүргэх; Эх, хүүхдийн эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийг сайжруулах зорилгоор дэмжлэгт хяналт хийж, үнэлгээний нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийг албан тоотоор эрүүл мэндийн байгууллагуудад хүргэгдсэн байна хэмээн заасан.

Дээрх тушаал, хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ЭХЭМҮТ-ийн нярайн эмч, хүүхдийн эмч, ТСА-ны эмч, мэргэжилтэн нараас бүрдсэн баг Булган аймгийн ЭМГ-ын дарга С.Нарантуяа, аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, ЭМГ-ын мэргэжилтнүүдтэй уулзаж, дэмжлэгт хяналтын зорилгыг танилцуулан, эх, хүүхдийн эндэгдэл, амьгүй төрөлтөөс сэргийлэх ард иргэдэд чиглэсэн сурталчилгааны материал, гарын авлагыг гардуулав. 

ЭХЭМҮТ-ийн СМТ-ийн эрхлэгч Б.Одмаа “Эрүүл мэндийн үзүүлэлт, тодорхойлолт”, “ЭМС-ын А/207 тоот тушаал”, ТСА-ны эмч Т.Номиндэлгэр “5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал”, “Эх, хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал”, НСТ-ийн эрхлэгч Х.Энхжаргал “Амьсгал дутлын хамшинжийн шалтгаан, эмнэлзүй” гэсэн сэдвээр сургалт хийж, ЭМС-ын тушаалын биелэлт, програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, мэдээллийн бодит байдалд хяналт хийж, дүн шинжилгээг танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлэн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ. ЭХЭМҮТ-ийн Нярай судлалын тасгийн эрхлэгч Х.Энхжаргал сургалтын явцад сумдын эх баригч нарт нярайн сэхээн амьдруулалтын дадлага хийлгэж, АНЭ-ийн нярай, хүүхдийн эмч нарт амьсгалын аппаратын тохиргооны талаар зөвлөгөө өгч ажиллав. Дэмжлэгт хяналт хийж, хариу арга хэмжээ авах ажилд идэвхитэй оролцсон аймгийн эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа. 

bulgantsa2

bulgantsa3