ҮНДСЭН МЭРГЭШЛЭЭР СУРАЛЦАГСДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХIII ХУРАЛ БОЛЛОО

rez20182

       ЭХЭМҮТ-ийн Сургалт, сурталчилгааны алба үндсэн мэргэшлийн сургалтад суралцагсдын эрдэм шинжилгээний XIII хурлыг 2018.6.12-ны өдөр зохион байгууллаа. .Эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр Эрдэмтэн нарийн бичгийн дарга, АУ-ы доктор Д.Энхмаа, Нярай судлалын тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор С.Энхтуяа, Эрүү нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ы доктор Г.Аянга нар ажиллаа. Эрдэм шинжилгээний XIII хуралд нийт 10 илтгэл хэлэлцүүллээ.

Үүнд:

  1. Цочмог хордолтын улмаас хэвтэн эмчлүүлэгчдэд дүн шинжилгээ хийх нь
  2. Монгол хүүхдийн элэгний өвчлөлийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсэн нь
  3. Нярайд үхжилт энтерколит үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох нь
  4. Дауны хам шинжтэй хүүхдэд хийгдсэн цитогенетик шинжилгээний дүн
  5. Бага насны хүүхдийн бөөр шээс дамжуулах замын эрхтний халдварт нөлөөлөх хүчин зүйл, зонхилон үүсгэгч, антибиотик хэрэглээний үр дүнг судлах нь
  6. Ихэс түрүүлэлтийн үед гурван замт Foley катетер ашигласан үр дүнг судлах нь
  7. Резус сөрөг цустай эхчүүдийн жирэмслэлт төрөлтийн байдал
  8. Дутуу төрөлтийн үеийн ураг орчмын шингэн цагаас урьтаж гарсан үеийн шалтгаан, төрөлт шийдсэн байдлыг судлах нь
  9. Зүрх судасны эмгэгтэй эхчүүдийн төрөлтийг шийдсэн байдал
  10. Манас таталтын урьдал, HELLP хам шинжтэй эхчүүдийн эх, ургийн тавиланг судлах нь

Дээрх илтгэлүүдийг хэлэлцүүлэхдээ:

            Эрдэм шинжилгээний XIII хуралд Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал АУ-ны доктор, клиникийн профессор Г.Баттулга удирдсан, Эх барих эмэгтэйчүүдийн үндсэн мэргэжилээр суралцаж буй 2-р дамжааны Т.Чулуунхүү, Г.Батбаяр, Б.Төгөлдөр, Э.Чимэдцогзол, Б.Ууганцэцэг нарын “Манас таталтын урьдал, HELLP хам шинжтэй эхчүүдийн эх, ургийн тавиланг судлах нь” илтгэл 118 оноогоор 1-р байранд орлоо.

                Эрдэм шинжилгээний хуралд судалгааны ажлаа танилцуулж, амжилттай сайн оролцсон болон ирэх жилийн эрдэм шинжилгээний хуралд оролцох эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн нийт резидент эмч нартаа сурлага, эрдэм судлалын ажлын өндөр амжилтыг хүсье. 

rez20183

rez20184

rez20185

rez20187

rez20181

Сургалт, сурталчилгааны алба