Хүүхдийн хорих ангид “Эрүүл хүүхэд” аяны үзлэгийг зохион байгуулж, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон оролцов

img small 0102

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хүүхдийн хорих ангид хүмүүжиж байгаа бүх хүүхдийг 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмч нар үзлэг хийж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, Мари Стопсийн эмнэлгийн эмч нар хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл өгч, сурталчилгааны материал түгээлээ. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, эмч, мэргэжилтнүүд, хүүхдүүд, тус ангийн албан хаагчид бүгд хамтдаа хөдөлгөөнт дасгал хийж, “Нарны хаан хүүхдүүд” дууг дуулж, “Эрүүл хүүхэд” аянд идэвхтэй хамрагдсан байна.

img big 0146