“Өсвөр үеийнхэнд тулгамдсан эрүүл мэндийн асуудлууд, ээлтэй тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
- Published on Даваа, 05 February 2018 14:56
Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрт тусгагдсан өсвөр үеийнхэн, залуучуудын эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилго, зорилтын хүрээнд “Өсвөр үеийнхэнд тулгамдсан эрүүл мэндийн асуудлууд, ээлтэй тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтыг нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулийн 97 эмч нарыг хамруулан зохион байгууллаа.
Сургалтыг нээж ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор, клиникийн профессор Ш.Энхтөр танилцуулга хийлээ. Сургалтанд Өсвөр үеийн клиникийн эмч М.Мөнххишиг, Бөөрний мэс заслын тасгийн эмч Ө.Оюунбилэг, сэтгэл зүйч Э.Дэжид, эрүүл мэндийн нийгмийн ажилтан Н.Эрдэнэчимэг нар танилцуулга хийж, ярилцлага зохион байгуулав. Хүүхдийн эмнэлгийн халдвар судлаач Б.Амарзаяа “Гарын ариун цэвэр” сэдвээр мэдээлэл өгч, гар угаах, ариутгах дарааллыг гардан хийж үзүүлэв.
Өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, эрүүл зан үйл, төлөвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд хэрэгцээт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэх, тусламж үйлчилгээнд цаг тухайд нь хамруулахад ерөнхий боловсролын дунд сургуулийн эмч нарын оролцоо чухал үүрэгтэй.
Энэхүү сургалтад хамрагдсанаар ерөнхий боловсролын дунд сургуулийн эмч нар өсвөр үеийнхний өсөлт хөгжлийн онцлог, тэдэнд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлууд болон эрүүл мэндийн ээлтэй үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх арга барил, өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Өсвөр үеийн клиникүүд, сэтгэл зүй, нийгмийн ажлын тусламж үйлчилгээний талаар мэдээлэл авч, нэгдсэн ойлголттой боллоо.