Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг

  • III шатлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх
  • АЭЭСТасгийн эмч, сувилагч,ажилчдын нөөцийг бэхжүүлж,төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлэх чадвар чадавхийг дээшлүүлэх.

Тасгийн үйл ажиллагаа

21

1971-1988 он хүртэл 45хоногтойгоос 2 нас хүртлэх хүүхдэд дотрын чиглэлээр эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлж байсан.
ЭНЭШТ байгуулагдаж уушгины эмгэг судлалын клиник болгон зохион байгуулахаар оруулсан саналыг дэмжиж 2008 оноос Амьсгалын эрхтэний эмгэг судлалын тасаг болж 40 ортойгоор уушгины эмгэгтэй өвчтөн оношилох,эмчлэх, сургалт явуулах тасаг бий болсон. Тус тасаг нь яаралтай тусламж үзүүлэх эрчимт эмчилгээний өрөө, чийрэгжүүлэх өрөөтэйгөөр зохион байгуулагдаж ур чадвар сайтай, мэргэжлээрээ өсөх ирээдүйтэй эмч сувилагч нарыг ажиллуулахын зэрэгцээ уушги ба харшил судлалын эрдэм шинжилгээний ажилтнуудтай хамтран гажиллаж ирсэн.
Одоо уушгины эмгэг өвчтэй 28 хоногтойгоос 18 нас хүртэлх хүүхдийг оношлох, эмчлэх, сургалт явуулах, II –р шатлалын эмнэлэгт зөвлөгөө, тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиглэлтэй. Хүүхдийн уушги судлалын чиглэлээр төлөвлөгөөнд тусгагдсан удирдамжийн дагуу, хүүхдийн уушги судлалаар эмч мэргэшилтэн бэлтгэх, хот хөдөөгийн эмч мэргэжилтнүүдэд зөвлөгөө өгөхийн зэрэгцээ Монгол Улсын уушги судлалын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ажил үүрэг гүйцэтгэж байна.
Уушги судлалын тасаг нь хот хөдөөгийн эмнэлгүүдтэй ажил төрлийн нарийн холбоо тогтоож мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг эрмэлздэг.

Боловсон хүчин

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн “Амьсгалын эрхтэний эмгэг судлалын тасаг” –т одоо 40 ортой, тасгийн эрхлэгч 1, эмчлэгч эмч 3 (клиникийн профессор, тэргүүлэх зэрэгтэй 1 их эмч, уушгины нарийн мэргэжил эзэмшсэн 3 их эмч), ахлах зэрэгтэй сувилагч 2, сувилахуйн баклавр 4, хүүхдийн сувилагч 3, асрагч 4, гэрээт ажилтан 1 ажиллаж байна

Тасагт хэрэгжиж буй төсөл

ДЭМБ болон ЭМЯ, ХӨСҮТ-тэй хамтран хэрэгжүүлж буй “Пневмококкт халдварын тандалт” төсөлд 2008 оноос уушгины үрэвсэлтэй хүүхдийг хамруулан шинжилгээ авч байна.
ДЭМБ, ЭМЯ-тай хамтран “Эмнэлэгт суурилсан Ротавирус” тандалт судалгааны ажил 2009 оны 03 сараас үргэлжлэн хийгдэж байгаа бөгөөд хүүхдийн баасанд фермент холбоот дархлалын урвалаар Ротавирусын антигеныг тодорхойлж байна. Судалгаанд хоёр сараас 05 нас хүртэлх суулгалттай хүүхдийг хамруулж тусгай карт хөтлөн, GP генотипыг тодорхойлж байна.

Диспансер:

Амьсгалын эрхтний эмгэгүүдийн диспансерийн хяналт,чанарыг сайжруулах журмын дагуу ХЗП-ийн Доторын их эмчтэй хамтарч сар бүрийн IV дэх долоо хоногийн 2 дахь өдрийн 14:00 цагт ХЗП, АЭЭСТ-ийн эмч нарын хамтарсан диспансерийн хяналтын хурлыг АЭЭСТ-т тогтмол хийж, шинээр бүртгэгдсэн өвчтнөө эмч нар хүлээлцэж ажилдаг
Одоо 6 төрлийн эмгэгийн улмаас нийт 24 хүүхэд хяналтанд байна.

АЭЭСТ-ийн 2015 оны Ололт амжилт бүртгэх бүртгэлд, хүнд өвчтнүүдийг хэвтүүлэн эмчилдэг тасгийн 10 хэсэгт дохиололын системийг байрлуулан сувилагчийн посттой холбосон ,шаардлагатай тохиолдолд цаг алдалгүй арга хэмжээ авах боломжтой болсон үр дүнг ЭХЭМҮТ-ийн сайн мэдээний санд бүртгүүлсэн.

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676