Бөөр дотоод шүүрлийн эмгэг судлалын тасаг

Бидний зорилго:

Хүүхдэд бөөр, дотоод шүүрлийн эмгэгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламжийг чанарын өндөр түвшинд үзүүлж, үйлчилгээний тухтай орчинг бүрдүүлэхийн төлөө багаар хамтран ажиллах.

Үйлчлүүлэгчийг дээдлэн эелдэг, хөнгөн шуурхай үйлчилж бие биеэ харилцан хүндэтгэсэн хамтын ажиллагааг үйл ажиллагаандаа хэвшүүлэх.
Эрдэм шинжилгээ – сургалт – практикийн гурвалсан нэгдлийг бэхжүүлэхийн төлөө багаар ажиллах зарчмыг мөрдлөг болгох

Хүний нөөцийн хүчин чадал:

Хүүхдийн бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасаг нь хэвтэн эмчлүүлэх 40 ортой, хүүхдийн гемодиализийн хэсэгтэй, 6 эмч, 13 сувилаг, 4 үйлчлэгч нийт-23 эмч, ажилчдын бүрэлдэхүүнтэй ажилладаг. Жилд дунджаар 800-900 орчим хүүхэд хэвтэн эмчүүлдэг. АУ-ны доктор-2, докторант-1, клиникийн профессор-3, магистр-1, тэргүүлэх зэрэгтэй сувилагч-2, ахлах зэрэгтэй сувилагч-7, сувилахуйн бакалавр-6 ажиллаж байна.

bdsht

  • Зөвлөх эмч М.Цэндсүрэн, АУ-ы доктор, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч, m.tsendsuren@yahoo.com
  • Тасгийн эрхлэгч Д.Чинзоригт, АУ- ы магистр, клиникийн профессор тэргүүлэх зэргийн эмч, med.doctor@yahoo.com
  • Их эмч Л.Дашиймаа, АУ-ы доктор, клиникийн профессор тэргүүлэх зэргийн эмч, ldashiimaa @yahoo.com4.
  • Их эмч Д.Байгалмаа, АУ-ы магистр, хүүхдийн бөөр, гемодиализийн эмч, baigaldj@yahoo.com5.
  • Их эмч Э.Гүенбаатар, Хүүхдийн бөөр, гемодиализийн эмч, guyen.bayar@ yahoo.com6.
  • Их эмч Н.Бадамсүрэн Хүүхдийн бөөрний эмч, badmaa628@yahoo.com7.
  • Их эмч Г.Золзаяа, Хүүхдийн бөөр, гемодиализийн эмч , Zoloo_8715@yahoo.com8.
  • Тасгийн арга зүйч Л.Баярсайхан,Тэргүүлэх зэрэгтэй, lbayaraa_0311@yahoo.com9.
  • Сувилгааны арга зүйч А.Бадамцэцэг, Tsetseg0327@yahoo.com
  • Тасгийн үйл ажиллагаа

Улсын хэмжээнд бөөр, дотоод шүүрлийн эмгэгтэй хүүхдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлж эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ хүүхдийн гемодиализ эмчилгээг хийдэг.
Гемодиализийн хэсэг нь ЭХЭМҮТ-ийн захирлын “Гемодиализийн хэсэг байгуулах тухай” 2012-оны 12-р сарын 26-ны 517-р тушаалын дагуу Бөөр Дотоод Шүүрлийн Эмгэг Судлалын Тасгийн дэргэд байгуулагдан хүүхэд, насанд хүрэгсдэд гемодиализийн тусламж тасралтгүй хүргэсээр нийт ажилласан хугацаандаа 6000 гаруй сеанс эмчилгээ хийгээд байна. Япон улсад үйлдвэрлэгдсэн NIPRO NCU-18 болон“NIPRO Surdial 55 plus” нийт 3 аппаратын тусламжтай бөөрний архаг дутагдалтай хүүхэд, насанд хүрэгсдэд 7 хоногт 33-35 удаагийн сеанс эмчилгээг хуваарийн дагуу хийж, үүний зэрэгцээ бөөрний цочмог дутагдал, эмийн хордлого, хордолтууд, эх барих эмэгтэйчүүдийн эмгэг бөөрний цочмог дутагдлаар хүндэрсэн тохиолдолд гемодиализын яаралтай тусламж үзүүлж байна.

ЭХЭМҮТ-ийн гемодиализийн хэсгийн хамт олон

bdsht1

Тасгийн ололт амжилт

Хүүхдийн эмнэлгийн чанарын алба, УБ Элит ОУ-ын дунд сургуулийн эцэг эхийн зөвлөл, БДШЭСТ-ийн хамт олон хамтран өрөө тохижуулж, номын сан байгуулсан. Номын сан 14 төрлийн 1300 номтой. Үйлчлүүлэгчид ном унших, тоглох тохь тухтай өрөөг бий болгов
Коридорын хэсгийг тохижуулан хэвтэн эмчлүүлэгчид зурагт үзэх булантай боллоо.

bdsht2

 

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676