Мэдрэлийн эмгэг судлалын тасаг

Тасгийн эрхэм зорилго

Хүүхдийн мэдрэл – сэтгэцийн хөгжлийг хянах , мэдрэлийн тогтолцооны эмгэгтэй хүүхдийг эрт илрүүлж эмчлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх аргыг боловсронгуй болгох зэрэг хүүхдэд үзүүлэх мэдрэлийн нарийн мэргэжлийн тусламжийг улсын хэмжээнд зохион байгуулж эрдэм шинжилгээ,судалгаа – сургалт- практикийн нэгдлийг хослонявуулахад тус тасгийн үндсэн зорилго оршино.

Хүүхдийн мэдрэлийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгож чанарыг сайжруулахын тулд дүүргийн эмнэлэгт эмч бэлтгэж мэдрэлийн тусламж үйлчилгээг дүүргийн эмнэлэгт хүргэдэг болгох,шинэ боловсон хүчин бэлдэх, мэдрэлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг сайжруулах, хүүхдийн мэдрэлийн өвчлөлийн судалгаа гаргаж эмчилгээ урьдчилан сэргийлэх асуудлыг шийдвэрлэх зорилттой ажиллаж байна.

Түүх

Мэдрэлийн эмгэг судлалын тасаг анх 1974 онд байгуулагдсанаас хойш хүүхдийн мэдрэлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг Монгол улсын хэмжээнд үзүүлж ирсэн цорын ганц байгууллага юм. Одоо 40 ортой , зөвлөх эмч, тасгийн эрхлэгч, тасагт 3 их эмч , ахлах сувилахуйн арга зүйч 1, сувилгааны арга зүйч 1, ээлжийн сувилагч 8, өдрийн сувилагч 1, амбулаторт 2 эмч, нярав 0,5 нийт 18 орон тоотой хүүхдийн мэдрэлийн оношлогоо, эмчилгээ, тусламж үйлчилгээг улсын хэмжээнд явуулж байна.

МЭСТасаг байнгын ачаалалтай ажиллаж жилдээ 1500 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Амбулаторийн мэдрэлийн кабинетаар жилд дунджаар 8505 үйлчлүүлэгч үзүүлдэг ба одоо диспансерийн хяналтанд 100 гаруй үйлчлүүлэгч байна.

Хүүхдэд тохиолдож байгаа зарим эмгэгүүдийг шинжлэх ухааны үндэстэй судлан тогтоох эрдэм шинжилгээ судалгааны ажил хийсээр ирсэн. Нийт 50 гаруй эрдэм шинжилгээний бүтээл, илтгэл, зөвлөмжийг эмч сувилагч, судлаач нар гаргасан байна.

2014 онд эмч нар мэдрэлийн зонхилон тохиолдох зарим өвчний эмчилгээний удирдамжийг шинэчлэн боловсруулж гаргасан.

Гавъяа шагнал

Хүүхдийн мэдрэл – сэтгэцийн хөгжлийг хянах , мэдрэлийн тогтолцооны эмгэгтэй хүүхдийг эрт илрүүлж эмчлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх аргыг боловсронгуй болгох зэрэг хүүхдэд үзүүлэх мэдрэлийн нарийн мэргэжлийн тусламжийг улсын хэмжээнд зохион байгуулж эрдэм

шинжилгээ,судалгаа – сургалт- практикийн нэгдлийг хослон явуулахад тус тасгийн үндсэн зорилго оршино.

Хүүхдийн мэдрэлийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгож чанарыг сайжруулахын тулд дүүргийн эмнэлэгт эмч бэлтгэж мэдрэлийн тусламж үйлчилгээг дүүргийн эмнэлэгт хүргэдэг болгох,шинэ боловсон хүчин бэлдэх, мэдрэлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг сайжруулах, хүүхдийн мэдрэлийн өвчлөлийн судалгаа гаргаж эмчилгээ урьдчилан сэргийлэх асуудлыг шийдвэрлэх зорилттой ажиллаж байна.

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676