Хүүхдийн Эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасгийн танилцуулга

Тасгийн зорилго:

Хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурлан хүүхдийн сэргээн засах эмчилгээний тусламж үйлчилгээг стандарт удирдамжийн дагуу үзүүлэх, ёс зүйн хүрээнд үйлчлүүлэгчээ дээдэлсэн , тэдний тав тухтай орчинг ханган ажиллаж байна.
Бүтэц зохион байгуулалтын дагуу тасгийн эрхлэгч 1, их эмч 4, зүүний эмч 1, хөдөлгөөн засалч 4, сувилахуйн арга зүйч 1, сэргээн засах эмчилгээний сувилагч 11, үйлчлэгч 1 нийт 23 орон тоотой бөгөөд үүнээс ахлах зэрэгтэй эмч 2, АУ-ны магистр эмч 2, тэргүүлэх зэрэгтэй сувилагч 1, ахлах зэрэгтэй сувилагч 6, бакалавр сувилагч 5 ажиллаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

        Орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан эмчилгээний практикт Лазер эмчилгээний ВТL-4000 , Physiomed las-expert,Лазер зүүний Lasp-Basic, үйлдэлт Physiomed - jubilee, тмол гүйдлийн эмчилгээний Idromed-5GS, Бичил долгионы Physioterm-M, Хэт авиа эмчилгээний Physioson-Expert, Инфра улаан туяаны зэрэг аппарат тоног төхөөрөмжөөр эмчилгээ үйлчилгээг хийж эхлээд байна.

Сэргээн засах эмчилгээний тасгийн ололт амжилт

  • Монголын “ Хүрээ ” ротари клуб, Япон улсын “Tokyo Tachikawa Kobushi” ротари клубийн хандиваар 23 нэр төрлийн 39 тоног төхөөрөмжийг хөдөлгөөн эмчилгээнд хэрэглэж хүүхдийн хөдөлгөөн, хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэн эмчилгээнд хамруулан ажиллаж байна.
  • Хөдөлгөөн заслын эмчилгээнд орчин үеийн алхуулагч, зогсоогч, хөдөлгөөн заслын орыг хэрэглэснээр хүүхдийн байрлал, чадварыг зэрэг сайжруулснаар амьдралын чанарыг дээшлүүлэх боломжтой болсон.
  • Австрийн төслийн санхүүжилттэй цахилгаан эмчилгээний 8 төрлийн 16 аппарат тоног төхөөрөмжөөр хангагдан , тус бүрд нь эмчилгээний удирдамж боловсруулан , эмчилгээнд нэвтрүүлж, нутагшуулахаар ажиллаж эхлээд байна.

Н.Энхцолмон
Тасгийн эрхлэгч .
Ахлах зэрэгтэй их эмч
утас: 362676-27423, цахим шуудан: ajaa .doc @yahoo.com

Н.Цолмон.
Тасгийн сувилахуйн арга зүйч
утас: 362676-27423, цахим шуудан: tsoomoo @yahoo.com

Д.Болормаа
Тасгийн их эмч , АУ-ны магистр
Утас:362676-27423 цахим шуудан:bolormaa_d07 @yahoo.com

Н. Энхтүвшин
Тасгийн их эмч , ахлах зэрэгтэй
утас: 362676-27423 цахим шуудан: ntuvshin8@yahoo.com

Т.Чанцалдулам.
Тасгийн их эмч, утас: 362676-27423 цахим шуудан: sansai_101112@yahoo.com

Ц.Лхагвасүрэн.
Тасгийн их эмч, утас:362676- 27423, цахим шуудан: L.sur 0807@gmail.com

Б.Рэнцэнханд
Тасгийн их эмч. АУ-ны магистр
Утас:362676-27423, Eegiigees @yahoo.com

Б. Анужин
Тасгийн их эмч
Утас: 362676-27423, Anujinb97@yahoo.com


Монголын үрс маш олон болох болтугай .
ЭХЭМҮТ –СЗЭТасаг.

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676