Чих хамар хоолойн мэс заслын тасгийн танилцуулга

Бидний уриа:

  • Эрдэм судлал - хөгжил дэвшил
  • Нотолгоонд суурилсан эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
  • Эелдэг харьцаа – итгэлтэй үйлчилгээ

Тасгийн зорилго:

  • Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламжийг чанарын өндөр түвшинд үзүүлж, үйлчилгээний тухтай орчинг бүрдүүлэхийн төлөө эв нэгдэлтэй хамтран ажиллах.
  • Үйлчлүүлэгчийг дээдлэн эелдэг, хөнгөн шуурхай үйлчилж бие биеэ харилцан хүндэтгэсэн хамтын ажиллагааг үйл ажиллагаандаа хэвшүүлэх.
  • Эрдэм шинжилгээ – сургалт – практикийн гурвалсан нэгдлийг бэхжүүлэхийн төлөө багаар ажиллах зарчмыг мөрдлөг болгох.

Мэргэжлийн хүчин чадал:

chihhamarhoolitaniltsuulga1

          Хүүхдийн чих хамар хоолойн мэс заслын тасаг нь хэвтэн эмчлүүлэх 32 ортой тасаг, ХЗП-ийн чих хамар хоолойн үзлэгийн кабинет гэсэн үндсэн нэгжүүдээр сонсгол судлал, сонсгол засал, хэл заслын кабинетүүдтэй үйл ажиллагааны хувьд холбогдон ажилладаг. Жилд дунджаар 1700-1800 орчим хүүхэд хэвтэн эмчүүлдэг Нийт хагалгааны тоо жилд ойролцоогоор 1400, амбулаториор .8000-9000 орчим үйлчлүүлэгч үйлчлүүлдэг.
Тус тасаг нь 16 эмч, эмнэлгийн мэргэжилтэн нар ажиллаж байна.

Тасгийн үйл ажиллагаа

       Улсын хэмжээнд хамар, залгиур, чих, төвөнхийн эмгэгтэй хүүхдүүдэд мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлж эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ чихний сонсгол сэргээх, сонсголын яс орлуулах протез,дотор чихний дунгийн суулгацын мэс засал,төрөлхийн суваггүй хүүхдэд суваг гаргах сanalplasty,Хамрын эндоскопийн мэс засал,хамрын гажиг засах мэс засал,төвөнхийн бүх төрлийн мэс засал,сонсголын бүх цогц шинжилгээнүүдийг хийж байна.

Тасгийн ололт амжилт

  • ОУ-ын түвшингийн чамархай ясны сургалтын лаборторитой
  • 2012 онд Монгол улсын хэмжээнд анх удаа Нярайн сонсголын скринингийн шинжилгээг хийж эхэлсэн.
  • Сонсголын цогц (OAE, BERA, ASSR, Аудиометр) шинжилгээг Монгол улсын хэмжээнд анх удаа эхлэн хийсэн.
  • 2014 онд Сонсголын ясыг протезоор орлуулах чихний нөхөн сэргээх мэс засал
  • 2014 онд анхны дунгийн суулгацын мэс засал
  • 2015 онд хамрын эндоскопийн мэс засал
  • 2015 оноос чихний эндоскопийн хагалгааг хийж эхэлсэн.
  • 2015 онд хагалгааны микроскопыг LCD дэлгэцтэй TV-тэй холбож ,залуу эмч нар болон суралцагч эмч нар хагалгааг дэлгэцээр харах, хагалгааны бичлэг хадгалагдах боломжтой боллоо. ( Видео систем )
  • 2016 онд төрөлхийн гадна чихний гаж хөгжилтэй хүүхдэд сонсгол оруулах BAHA аппаратын тохиргоо хийсэн.
  • 2016 онд төрөлхийн гаднө чихний суваггүй хүүхдэд суваг гаргах мэс заслыг амжилттай хийсэн.
  • 2017 онд залгиур, төвөнх, бронхийн оношилгооны уян дуранг суурилуулан оношилгоонд хэрэглэж эхэлсэн.

Төсөл хөтөлбөр

  • Монгол улсын засгийн газрын Дүлийрэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч
  • Монгол улсын засгийн газрын үндэсний Нярайн сонсголын скринингийг хэрэгжүүлэгч

Гадаад харилцаа:

  • Зүүн өмнөд Азийн Кохляр фирм, ЭМЖЖ эмнэлэг, ЭХЭМҮТ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурагдаж, дотор чихний мэс заслаар хамтран ажиллахаар болсон.
  • БНСУ,Тайваны Үндэсний их сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, анхны зочин профессорууд уригдан ирж хамтран дурангийн хагалгаа хийж эхэлсэн.
  • БНСУ-ын Рафаэль сантай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
  • Ази-Номхон далайн орнуудын Хүүхдийн ЧХХ-н нийгэмлэгтэй болон
  • Итали-Европын холбооны Хүүхдийн ЧХХ-н нийгэмлэгтэй хамтран ажиллахаар боллоо.

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676