ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн Эмнэлгийн Яаралтай Тусламжийн Тасаг

ЭМС-ын 375-р тушаалын дагуу шинэчлэгдэн зохион байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна.

Улсын хэмжээнд 24 цагийн турш 0-18 насны хүүхдэд яаралтай тусламж үзүүлдэг. Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж холбоо, мэдээллийн хэрэгслээр хангагдсан.
Яаралтай тусламжийн иж бүрэн тоноглол бүхий 1 автомашинтай.
Халдварт өвчний дэгдэлт, олныг хамарсан гамшиг, осол зэргийн үед байнгын бэлэн байдалд ажиллаж байна.

ЯТТ нь тасгийн эрхлэгч 1, их эмч 4, ахлах сувилагч 1, сувилагч 17, алсын, дуудлагын зохицуулагч 1, үйлчлэгч 4, нийт 28 ажилтны орон тоотой ажиллаж байна.

Зорилго:

Монгол улсад хүүхдэд үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй, хүртээмжтэй чанар болон мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэхэд оршино.

Зорилт:

  1. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, эмнэлзүйн эрсдлийг бууруулах
  2. Орчин үеийн оношилогоо, эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр хангагдах
  3. Эмч ажилчдыг яаралтай тусламжийн чиглэлээр сургах, сургагч багшаар бэлтгэх, сургалтын шинэчлэлийг эрчимжүүлэх
  4. Сэтгэлд нийцсэн 9 үйлчилгээгээр хэрэглэгчээ дээдэлсэн үйлчилгээг үзүүлэх
  5. Эмчилгээ, үйлчилгээний таатай орчин бүрдүүлэх

Шинэлэг технологи, аргууд:

Хүүхдэд үзүүлэх яаралтай тусламжийн үе дэх эрсдэл бүхий тарилга, механик ажилбарын судалгаа гарган дүгнэлт хийн, хүүхдэд аюулгүй, өвдөлтгүй, айдасгүй эмчилгээг эрэлхийлж, нэвтрүүлэн ажиллана.
Үүнд:

  • Төвөнхийн бачууралтын үеийн эмчилгээний арга
  • Өндөр халууралтын үеийн эмчилгээний арга
  • Хэвлийн өвдөлтийн үеийн эмчилгээний арга
  • Угаарын хийн хордолтын үеийн эмчилгээний арга

hytt1

 Яаралтай тусламжийн өрөө

hytt2

Хүлээлгийн танхим

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676