Хүүхдийн зөвлөх поликлиник

Тасгийн зорилго:

Улсын хэмжээнд хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн амбулаторийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдэд чирэгдэлгүй, шуурхай, чанартай хүргэх

Бүтэц зохион байгуулалт:

Хүүхдийн Зөвлөх поликлиник нь улсын хэмжээнд төрөлжсөн мэргэжлийн 18 кабинет, оношилгооны 11 кабинетаар 17 чиглэлийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр зохион байгуулагдсан.
Тасгийн эрхлэгч-1, тасгийн ахлах сувилагч-1, эмч-32, сувилагч-11, хөтөч сувилагч-2, бүртгэлийн ажилтан-4, рентген техникч-3, шүдний техникч-1, диспансерийн сувилагч-1, үйлчлэгч-4 нийт 60 албан хаагчдын бүрэлдхүүнтэйгээр ажиллаж байна.

  • Тасгийн эрхлэгч У.Цэвэгмид, АУ-ны доктор Утас: 80809104, 362676-27424, Цахим шуудан: utsevegmid@yahoo.com
  • Тасгийн ахлах сувилагч Г.Эрдэнэцэцэг Цахим шуудан: erka651091@yahoo.com
  • Дүрс оношилгооны эмч Ч.Баттулга, Цахим шуудан: ch.tulga1973@gmail.com
  • Дүрс оношилгооны эмч Ц.Цогзолмаа, Цахим шуудан: tstsogzolmaa@yahoo.com
  • Дүрс оношилгооны эмч Э.Соёл-Эрдэнэ, Цахим шуудан: soylerdene2000@yahoo.com
  • Дүрс оношилгооны эмч Д.Отгон, Цахим шуудан: dgonginj@yahoo.com
  • Дүрс оношилгооны эмч Э.Уугансанаа, Цахим шуудан: ugana4567@yahoo.com
  • Дүрс оношилгооны эмч Цэрэнлхам Цахим шуудан:
  • Эрэмбэлэн ангилалтын эмч Г.Баярмаа, Цахим шуудан: gombobayarmaa@yahoo.com

Үйл ажиллагаа:

Сүүлийн 10 жилийн статистик үзүүлэлтээс харахад Хүүхдийн зөвлөх поликлиникээр үйлчлүүлэгчдийн тоо жил бүр өссөн үзүүлэлттэй байна.

hzp1

  • Улсын хэмжээнд жилд 200,000 гаруй хүүхдийг төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулан онош тодруулах зорилгоор багажийн шинжилгээ хийж, гуравдах шатлалын лавлагаат тусламж, үйлчилгээг үзүүлдэг.
  • Урьдчилан сэргийлэх үзлэгийг жилд 2300 гаруй хүүхдийг хамруулан зохион байгуулдаг.
  • Зорилтот бүлэгт чиглэсэн үзлэгийг жилд 7000 орчим хүүхдэд хийдэг.
  • Диспансерийн хяналтын үзлэгийг төрөлжсөн мэргэжлийн чиглэл тус бүрээр зохион байгуулж, жилд дунджаар 7000 орчим хүүхдийг үзлэгт хамруулдаг.
  • ХЗП-ийн үүдэн хэсэгт “Танд туслая” буланд хүүхдийн эмч, хөтөч сувилагчийн хамт үйлчлүүлэгчийг угтан хүүхдийг эрэмбэлэн ангилж, төрөлжсөн мэргэжлийн ямар тусламж авахыг тодорхой чиглүүлэн үйлчилж байна. Мөн цахим бүртгэлийн 1 ажилтныг нэмэлтээр ажиллуулан 70141403 утсаар товлолын цагийг олгож, хэвшүүлээд байна.

hzp2

Оношилгоо, эмчилгээнд нэвтрүүлсэн шинэ технологи:

  • ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн дэргэдэх Компьютерт Томографийн кабинет нь 2016 оны 4 сарын 21-ны өдөр албан ёсоор нээгдсэн. 1 сек-д 40-50 зүслэг хийх чадамжтай Ingenuity Core 128 аппаратыг Philips компаниас албан ёсоор хүлээн авч, суурилуулснаар оношилгооны чанар, хүртээмж нэмэгдсэн.
  • Түнхний ЭХО–ны кабинетийг шинээр нээж, үйлчлүүлэгчдийг товлолд хамруулан ажиллаж байна.
  • Чихний бичил дурангийн кабинетийг шинэчлэн зохион байгуулж, чихний бичил дуранг /микроскопи/ шинээр суурилуулсан.
  • Сонсгол судлалын кабинетад Австрийн төслөөр сонсголын бичлэгийн вакуумжсан кабин шинээр байрлуулж, АSSR-Сонсголын төв болон замуудыг яс болон агаарын дамжуулалтаар шалгах аппарат, орчин үеийн шаардлагад нийцсэн аудиометрийн аппарат суурилуулж, оношлогооны стандартад нийцсэн орчинг бүрдүүлсэн.
  • Австрийн төслөөр тархины цахилгаан бичлэгийн аппаратыг шинээр суурилуулсан.
  • Рентген кабинетад Японы буцалтгүй тусламжаар орчин үеийн стандартад нийцсэн Shimadzu Flexavision HB дижитал рентген аппарат, шүдний дэлгэмэл зураг авах рентген аппаратыг суурилуулсан.
  • Цусны эмгэгтэй хүүхдүүдэд үйлчлэх өдрийн эмчилгээний өрөөг шинээр зохион байгуулж, өдрийн эмчилгээний журмын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676