Хүүхдийн эмнэлгийн мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасаг

Мэс заслын эмгэгтэй хүүхдэд яаралтай болон төлөвлөгөөт замаар мэс заслын тусламж авах үед нь мэдээгүйжүүлгийн тусламж үзүүлдэг.
Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасаг нь жилд дунджаар 8000 гаруй хүүхдэд ерөнхий болон хэсгийн мэдээгүйжүүлгийн дор мэс засал ба ажилбарын хийгдэх үед хүүхдийн мэдээгүйжүүлэг; мэс заслын сувилахуйн тусламжийг үзүүлдэг. Эдгээр хүүхдийн 50 хувь нь яаралтай мэс заслын эмгэгийн улмаас тус тасгаар үйлчлүүлдэг.
Тус тасгийн хамт олон АНУ, Австраль, Австри, Герман, Солонгос, Тайван, Тайланд, Япон улсын мэргэжил нэгт эмч нартай харилцаа холбоотой ажиллахын зэрэгцээ Дэлхийн мэдээгүйжүүлгийн эмч нарын нийгэмлэгүүдийн холбооны гишүүний хувиар тус байгууллагатай хамтран ажилладаг.

mhnt1

mhnt2

mhnt3

Хүүхдэд анх удаа элэг шилжүүлэн суулгах хагалгаанд оролцсон ЭХЭМҮТ-ийн баг

mhnt4

Мэс заслын өмнөх өрөөнөөс өвчтнөө хяналтын хуудсын дагуу авч байгаа нь.

mhnt5

Эхо хяналтан дор захын мэдрэлийн хориг хийж байгаа нь

 

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676