Мэс Заслын Эрчимт Эмчилгээний Тасаг

Зорилго

Хүүхдийн мэс заслын тусламжийг цаг алдалгүй, чанарын өндөр түвшинд үзүүлэх

Тасгийн бүтэц, зохион байгуулалт

mzeet3

ЭХЭМҮТ-ийн ХЭ-ийн МЗЭЭТ 2014 оноос хойш зөвлөх эмч 1, тасгийн эрхлэгч, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч 2, ахлах сувилагч 1, ээлжийн сувилагч 12, үйлчлэгч 4 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Тасгийн эрхлэгч Ч.Дуламрагчаа, зөвлөх эмч МУ-ын Төрийн шагналт, Эрүүлийг Хамгаалахын тэргүүний ажилтан, клиникийн профессор, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний зөвлөх эмч Д.Ганчимэг, ахлах сувилагчаар Ш.Жаргал, их эмч Г.Ганчимэг, М.Батчимэг, Ж.Дашдорж, А.Долгорсүрэн, Н.Золзаяа, Х.Мөнгөнзаяа, ээлжийн сувилагч Ж.Энхцэцэг, Б.Дэлгэрсайхан, С.Эрдэнэцэцэг, Д.Түвшинжаргал, Ц.Эрдэнэтуяа, Ч.Ариунзул, Д.Ганцэцэг, Б.Батчимэг, П.Оюунгэрэл, Ж.Нарангэрэл, Д.Халиун, Э.Гэрэлмаа нярав Б.Должинсүрэн, үйлчлэгч Ш.Мөнхчимэг, Н.Энхтуул, Ж.Алтанбилэг, Д.Мөнхцэцэг нар ажиллаж байна.

Эрдмийн зэрэг, цол, мэргэшлийн зэрэг

  • Боловсролын магистр Ш.Жаргал /2007/
  • Анагаах ухааны магистр Ш.Жаргал /2015/
  • Зөвлөх зэргийн эмч-1
  • Ахлах зэргийн эмч-1
  • Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч-3
  • Хүүхдийн эмч-1
  • Хүүхдийн сувилагч-3
  • Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний сувилагч-1
  • Ахлах зэргийн сувилагч нар ажиллаж байна.

Шагнал урамшуулал

  • Төрийн шагнал Д.Ганчимэг/1998/

Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан

  • Ж.Энхцэцэг 2011
  • Ж.Алтанбилэг 2011
  • Н.Энхтуул 2012
  • С.Эрдэнэцэцэг /2016/
  • Д.Түвшинжаргал /2016/
  • Б.Дэлгэрсайхан /2016/

Эрүүл Мэнд Спортын Яамны Жуух бичиг

  • Д.Ганчимэг /1986/
  • Д.Цэндсүрэн /2003/
  • Д.Түвшинжаргал /2006/
  • Ж.Энхцэцэг /2006/
  • Н.Энхтуул /2006/
  • Ж.Алтанбилэг /2006/
  • С.Эрдэнэцэцэг /2010/
  • Ш.Мөнхчимэг /2014/
  • Ч.Дуламрагчаа/2015/
  • Ш.Жаргал /2016/
  • Э.Гэрэлмаа /2016/
  • Мэс заслын эрчимт эмчилгээний хамт олон /2014/

Үйл ажиллагаа

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Хүүхдийн Эмнэлгийн Мэс заслын эрчимт эмчилгээний тасаг нь 28 хоногтойгоос 18 хүртэлх насны, мэс заслын эмгэгтэй, онцгой хяналт, эрчимтэй эмчилгээ хийлгэх хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тасгийн төсөвт ор 6, жилдээ 400-450 орчим хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлэхээс 51.9% орчим нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлж байна.
Манай тасгаар хэвлийн болон цээжний хөндий, хошного шулуун гэдэс, яс, үе мөч, толгой, хүзүү, нүд, чих хамар хоолойн эрхтэний төлөвлөгөөт болон яаралтай хагалгаа хийгдсэн өвчтөнүүд үйлчлүүлэхээс гадна яаралтай хагалгааны заалт бүхий, үжил, хордлогоор хүндэрсэн, амьсгал, зүрх судас, бөөр, элэгний дутмагшилд орсон хүүхдүүдийг хүлээн авч яаралтай тусламж үзүүлж байна. Мэс заслын эрчимт эмчилгээний тасагт хөдөө орон нутаг, аймаг, дүүрэгт ажиллах хүүхдийн болон мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний чиглэлээр суралцаж буй эмч нар суралцаж, хүүхдийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн дадлага хийдэг. Түүнчлэн аймгийн болон бүсийн оношилгооны төвийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч нар тодорхой хугацаагаар ирж мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагддаг байна.

Түүхэн замналаас. 1971 онд Улсын Хүүхдийн Клиникийн Төв Эмнэлгийн хүлээн авах тасагт 3 ортой сэхээн амьдруулах-эрчимт эмчилгээний хэсэг байгуулагдан Б.Адъяа (1971-1981) тасгийн эрхлэгчээр, Н.Гэндэнжамц (1971-1987) зөвлөх эмчээр ажиллаж байсан. 1980 оноос өргөжин дотрын эрчимт эмчилгээний 2, мэс заслын дараах 1 палаттай тасаг болсон. 1978 оноос эрчимт эмчилгээний тасагт сувилагч Л.Цэцэгдарь, 1981 оноос сувилагч Ч.Алтанцэцэг, Д.Саранцэцэг, Ж.Цэцэгмаа, О.Эрдэнэтуяа, Ч.Амаржаргал нар ажиллаж байсан. 1981 онд сэхээн амьдруулах тасгийн эрхлэгчээр А.Нансалмаа (1981-1987), бага эмчээр Д.Оюунцэцэг (1981-1987) нар ажилласан.
Улсын Хүүхдийн Клиникийн Төв Эмнэлгийг 1987 оны 2 сарын 20-ны Сайд нарын Зөвлөлийн 43-р тогтоолоор “Эх Хүүхдийн Эрүүл Мэндийг Хамгаалах Эрдэм Шинжилгээний Улсын Нэгдсэн Төв” (ЭХЭМХЭШУНТ) нэртэйгээр өргөтгөн зохион байгуулж шинэ байранд оруулсан ба ЭХЭМХЭШУНТ-ны захирлын 1987 оны 08-р сарын 01-ний өдрийн А/68 тоот тушаалаар Хүүхдийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийг (МЭЭТ) 4 ортойгоор байгуулав. Энэ тасгийн анхны эрхлэгчээр С.Гансүх (1987-1995), бага эмчээр Х.Батбаяр (1987-1988), Л.Цэцэгдарь (1988-1989), Ч.Алтанцэцэг (1989-1990), Л.Алтантуяа (1990-2005), зөвлөх эмчээр М.Сүхбаатар (1997-2003), Д.Баяраа (1998-2006) нар ажилласан. 1996 оноос ЭНЭШТ-ийн захирлын тушаалаар Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг нь мэдээгүйжүүлэг, мэс заслын эрчимт эмчилгээ, хагалгааны хэсгээс бүрдсэн 64 хүний бүрэлдэхүүнтэй томоохон тасаг байв. 1995 оноос МЭЭТ-ийн эрхлэгчээр Д.Ганчимэг (1995-2007) томилогдон ажиллаж байсан. Тасгийн бага эмчээр Л.Алтантуяа (1990-2005), Х.Сувд-Эрдэнэ (2005-2007), Б.Оюунцэцэг (2007-2011), Ж.Энхцэцэг (2012 оноос)Тухайн үед эмчээр С.Ёндонцоо, Ц.Цэцэг, Д.Ганчимэг, Д.Оюунчимэг, Д.Баяраа, Ж.Гэрэлхүү, С.Гансүх, Д.Бодьцэцэг, Ж.Сарантуяа, С.Дашхүү, Л.Батцэнгэл, Д.Туяа, Р.Баярсайхан, мэдээгүйжүүлгийн сувилагчаар Г.Өөдөс, Л.Цэцэгдарь, Ч.Алтанцэцэг, О.Эрдэнэтуяа, Д.Саранцэцэг, Ж.Цэцэгмаа, Д.Хүүхэнжав, Т.Дэлгэрмөрөн, С.Туяа, М.Оюунтуяа, Х.Сувд-Эрдэнэ, П.Сарантуяа, Ш.Цолмон, Ч.Амаржаргал, тасгийн няраваар С.Дашхүү, асрагч А.Отгон, М.Навчаа, Г.Машбат, И.Отгончимэг, н.Цогжаргал, П.Эрдэнэцэцэг, Л.Сарантуяа нар ажиллаж байв. Хожим Ш.Мөнхчимэг, Т.Сарантуяа, Д.Мөнхцэцэг, Б.Эрдэнэчимэг нар няраваар ажиллаж байв.
ЭНЭШТ-ийн захирлын 2007 оны тушаалаар Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгаас хагалгааны хэсгийг бие даасан тасаг болгосон тул мэдэээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг болсон. Тасгийн эрхлэгчээр Д.Бодьцэцэг (2007-2008), С.Бурмаа (2008-2010), А.Ганчимэг (2010-2012), Б.Одгэрэл (2013-2014), зөвлөх эмчээр Г.Лхагважав (2007-2011), Д.Ганчимэг (2011 оны 10 сараас) нар ажиллаж байлаа.
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн ерөнхий захирлын 2014 оны тушаалаар Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг ба Хагалгааны нэгдсэн тасгийн зохион байгуулалтыг өөрчлөн Мэс заслын эрчимт эмчилгээний тасаг болон Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасаг хэмээх 2 тасаг бий болгосон бөгөөд Мэс заслын эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгчээр Ч.Дуламрагчаа, зөвлөх эмчээр МУ-ын Төрийн шагналт, Эрүүлийг Хамгаалахын тэргүүний ажилтан, клиникийн профессор, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний зөвлөх эмч Д.Ганчимэг, ахлах сувилагчаар Ж.Энхцэцэг ажиллах болсон.

mzeet1

Тусламж үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн техник, технологи

Хагалгааны дараа олон хоногоор хоол сойж байгаа хүүхдийг судсаар тэжээхдээ хүүхдийн нас, жинд тохирсон илчлэг, уураг, өөх тос, нүүрс ус, усыг тооцож, тос, усанд уусдаг витаминуудтай хавсруулан судсаар тэжээх эмчилгээг хийж байна.
Цочмог өвдөлт намдаалт нь мэс заслын дараах хамгийн чухал эмчилгээ байдаг. Hospira GemStar PCA Infusion pump ашиглан эпидурал зайд тавигдсан гуурсаар өвчтөний өөрийн зохицуулгатай өвдөлт намдаах эмчилгээг (PCA - Patient Controlled Analgesia) амжилттай хэрэглэж байна. Эмч хэсгийн мэдээгүйжүүлэх эмийг опийн бүлгийн эмүүдтэй хамт найруулан тодорхой программын дагуу 24 цаг тасралтгүй дусаахаар тохируулахаас гадна хэрвээ өвчтөн өвдвөл тусгай товчлуур дарж нэмэлт тун хэрэглэдэг байна. Энэ аргыг хэвлийн хөндийн хагалгааны дараах гэдэсний саажилтай хүүхдүүдэд хэрэглэхэд маш үр дүнтэй байна. Түүнчлэн энэ аппаратаар опийн бүлгийн өвдөлт намдаах эмүүдийг тусгай программын дагуу судсанд тарьж хэрэглэж байна.
Зүрхний болон том хэмжээний хагалгааны дараа артерын даралтыг инвазив аргаар, зүрхний цохилт бүрт хэмжих аргыг /IBP-Invasive Blood Pressure/ хэрэглэж байна. Артерын гуурсаар даралтыг хэмжихээс гадна цусны хийжилтийн шинжилгээг (ABG-Arterial Blood Gas) тогтмол цагаар авч зохиомол амьсгал болон инотроп эмүүдийн менежментийг хийдэг. Түүнчлэн хяналтын мониторт артерын (IBP) болон төвийн венийн даралтыг (CVP-Central Venous Pressure) зэрэг хэмжиж байна.
Бага насны хүүхдийн хэвлийн хөндийн хагалгааны дараах өвдөлт намдаалтанд ууцны хоригийг илүүтэй хэрэглэх боллоо.

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676