Нярайн эрчимт эмчилгээний тасаг

neet12

Тасгийн тусламж үйлчилгээний чиглэл: Монгол улсын хэмжээнд нярайн эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах төрөлжсөн нарийн мэргэжлийн 3 дахь шатлалын тусламжийг чанарын өндөр түвшинд үзүүлэхэд чиглэгдэнэ. Манай тасагт нийслэлийн амаржих газрууд, улсын хэмжээнд 21 аймаг болон түүний сумдаас хүнд эмгэгтэй нярай хүүхэд шилжин ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. Эмч нар нярайн чиглэлээр яаралтай алсын болон хот доторх дуудлагуудад утсаар, телемедицинээр, газар дээр нь очиж зөвлөгөө өгч тусламжийг үзүүлдэг. Манай тасагт Нярайн мэргэжил эзэмшихээр суралцаж буй эмч болон сувилагч нарыг мэргэшүүлэн сургахад тасгийн эрхлэгчээр удирдуулан тасгийн эмч, ахлах сувилагч нар төвийн сургалтын дараах албанд сургагч багшаар ажиллаж байна.
Орон тоо, бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн чадавхи: Нярайн эрчимт эмчилгээний тасаг нь нийт 12 ортой, тасгийн эрхлэгч, эмчлэгч эмч 4, ахлах сувилагч 1, сувилгааны сувилагч 1, өдрийн сувилагч-1, ээлжийн сувилагч 16, үйлчлэгч 4 нийт 29 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Эмч нарын 50% хүүхдийн эмчийн ахлах зэрэгтэй, АШУ магистр-1, сувилагч нарын 50% бакалавр, ахлах зэрэгтэй сувилагч 26% буюу 5 сувилагч ажиллаж байна.

Үйл ажиллагаа:

Манай тасаг нь ханаар хүчилтөрөгч болон агаарын төвлөрсөн хангамжтай, даралтат соруулга зэргийг өвчтөн бүрийн орны хажууд бэлэн ажиллагаатай байршуулагдсан ба өндөр өртөг бүхий сүүлийн үеийн оношлогооны ЭХО аппарат, зөөврийн рентгэн шинжилгээний МXHF1300RM тоног төхөөрөмжүүдийг байрлуулж хүнд өвчтөнийг тээвэрлэхгүйгээр оношилгоог цаг алдалгүй түргэн шуурхай шийдвэрлэн эмнэлгийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж байна. Тус тасагт их хүнд эмгэгтэй гүйцэд нярай 28 хоног хүртэлх, дутуу, туйлын бага жинтэй 1000 граммаас доош жинтэй нярай, хүнд өвчтэй тохиолдолууд эмчлэгдэх ба эдгээр нь амьсгалын хүнд дутагдал, олон эрхтний дутагдалтай, мэс заслын эмчилгээ хийгдэх заалттай болон хагалгаа хийсний дараах үед өвчний байдлаас хамааран богино болон удаан хугацаагаар эмчлэгдэнэ. Манай тасаг жилдээ 650 орчим нярай хэвтэн эмчлэгддэг.

neet13

neet14

Тасгийн эрхлэгч Ч. Наранцэцэг
Хүүхэд, нярайн эмч
АШУ-ны магистр, докторант, хүүхдийн ахлах зэргийн эмч ЭХЭМҮТ-ийн 2016 оны шилдэгч удирдагч Утас: 11362704 Цахим шуудан: narantsetseg76@yahoo.com

Зөвлөх эмч З.Гэрэлмаа
АУ-ныдоктор, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, АШУИС Хүүхдийн анагаахын тэнхимийн багш

Их эмч Б. Ариунтунгалаг, Хүүхэд, нярайн эмч
Утас: 11362704, Цахим шуудан: ariunbyam@gmail.com

Их эмч Л. Ролзодмаа
Хүүхэд, нярайн эмч
Утас:11362704, Цахим шуудан: Rolzodmaa.l@gmail.com

Их эмч Б. Бямбажав
Хүүхэд, нярайн эмч
Утас:11362704, Цахим шуудан: Byambaa1224@gmail.com

Оношилгоо, эмчилгээнд хэрэглэгдэж буй шинэ тоног төхөөрөмжүүд:

Өвчтөний хяналтын монитор, төвлөрсөн хяналтийн системээр сувилагчийн постноос өвчтөний амин үзүүлэлтийг 24 цагийн турш бүрэн хянах боломжтой. Орчин үеийн тоног төхөөрөмжүүд, амьсгалын аппараттай, өвчний байдалтай уялдан амьсгалын менежментыг тухай бүрд нь үнэлж шийдвэрлэх боломж бүхий Drage Babylog VN500, Humming Vue, Hamilton C2, HEYER зэрэг нэртэй брэндийн чанартай тоног төхөөрөмжүүдийг ашиглан дэлхийн түвшинд хүрсэн нярайн тусламжийг үзүүлдэг. Дутуу төрсөн, туйлын бага жинтэй /1000граммаас доош/ дутуу нярайн амьдрах чадварыг сайжруулах, дутуутай холбоотой гарч болох эрсдэл хүндрэлийг багасгахад чиглэсэн стандарт эмчилгээг хэрэгжүүлэн ажиллах, амьсгалыг инвазив бус аргаар дэмжих, уушгины хүндэрсэн эмгэгтэй тохиолдол бүхий нярайд өндөр давтамжтай, бага эзэлхүүнтэй аргаар амьсгалыг удирдах, төрөлхийн гаж хөгжлийн улмаас мэс засал эмчилгээ хийгдсэн нярайд хагалгааны дараах эрчимт эмчилгээг төгс бүрэн шийдвэрлэх, сайжруулахад нарийн мэргэжлийн эмч нартайгаа хамтарч ажиллаж байна.
Гадаад харилцаа: Тасгийн эрхлэгч Ч.Наранцэцэг 2016 оноос ЭХЭМҮТ- Итали улсын Сапиенза их сургуулийн эмнэлэгтэй сургалтын гэрээний дагуух Нярайн чиглэлээр Цахим ONLINE сургалтыг зохион байгуулж Монгол талын хариуцсан удирдагчаар ажиллаж байна. Энэхүү нярайн онлайн сургалтанд их эмч Б.Бямбажав, Л.Ролзодмаа, Л.Отгонсүрэн НСТ- ийн А. Солонго нар оролцож байна.

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676