Нярайн эмгэг судлалын тасаг

Тасгийн зорилго

Нярайд нарийн мэргэжлийн тусламжийг чанарын өндөр түвшинд үзүүлж, эх нярайд тав тухтай орчин бүрдүүлж, үйлчлүүлэгчийг дээдэлсэн, эрдэм шинжилгээ, сургалт, практикийн гуравласан нэгдлийг бэхжүүлэхийн төлөө багаар хамтран ажиллах

Үйл ажиллагаа

НЭСТасаг нь улсын хэмжээнд гүйцэд төрсөн нярайд 28 хоног, дутуу төрсөн нярайд 60 хоног дотор нярайн тусламж үйлчилгээг үзүүлдэг, нярай судлалын клиникийн бааз тасаг юм. Бид нярайн шарлалт, тархины эмгэгшил, төрөлтийн гэмтэл, нярайн халдвар, мэс заслын эмгэгтэй болон бусад эмгэгтэй бүх нярайг хэвтүүлэн эмчилдэг.

Нярайн эмгэг судлалын тасгийн ололт амжилт

  • НЭСТ нь нярайн шарлалтыг Bilimetr багажаар үзэн хэмжээг эрт тогтоосноор фото эмчилгээг эрт эхлэх
  • Дутуу нярайн судсыг “Red light” гэрлийг ашиглан хатгах
  • Нярайг судсаар хооллох, шингэний тооцоо хийхэд компьютерт суурилсан программ ашиглан уураг, илчлэг, эрдсийн тооцоог хийх
  • Нярайн сувилгааны иж бүрдлүүдийг (стомтой нярайн сувилгааны бүрдэл, шарлалттай нярайд фото эмчилгээ хийх бүрдэл, арьсны сувилгааны иж бүрдэл) нярайн асаргаа сувилгаанд хэрэглэх
  • Нярайн түнхний мултралаас сэргийлэх асаргааны аргыг эхчүүдэд зааж сургах
  • Нярайн скрининг шинжилгээг нярай хүүхдүүдэд хийх
  • Бага жинтэй нярайн өсөлт хөгжилтийг хянах зэрэг эмчилгээ сувилгааны аргуудыг хэрэглэж байна.

НЭСТ 1955 онд 6 сар хүртэлх хүүхэд хэвтүүлдэг “Нялх хүүхдийн тасаг” гэж байгуулагдан анхны тасгийн эрхлэгчээр Т.Аюурзана ажиллаж байснаас хойш 61 дэх жилдээ ажиллаж байна.

Нярайн эмгэг судлалын тасгийн хүчин чадал

НЭСТасаг 45 ортой, 8 их эмч, 27 сувилагч, 6 үйлчлэгчийн орон тоотой ажилладаг. Тасагт клиникийн профессор-1, анагаах ухааны магистр-1, тэргүүлэх зэрэгтэй эмч-1, зэрэгтэй сувилагч - 6, бакалавр сувилагч-17 ажилладаг. Эмч нар бүгд нярайн эмчээр мэргэшсэн, сувилагчдын 63% нь мэргэшсэн нярайн сувилагчид байна.

НЭСТ нь кувез, фото эмчилгээний аппарат, дуслын автомат шахуурга, нярайн монитор, пульсоксиметр, халаагч гудас, халаагчтай сэхээн амьдруулах ширээ болон отсос зэрэг тоног төхөөрөмжүүдээр хангагдсан.

Тасгийн эрхлэгч Ш.Чимгээ Клиникийн профессор, АУ-ы магистр, тэргүүлэх зэрэгтэй эмч
утас: 362676 – 27419, цахим шуудан: jojo.chimgee@yahoo.com
Тасгийн их эмч Д.Эрдэнэцэцэг Магистрант
утас: 362676 – 27419, цахим шуудан: erka.dctr@yahoo.com
Тасгийн их эмч М.Тунгалаг, Магистрант
утас: 362676 – 27420, цахим шуудан: tuka031718@gmail.com
Тасгийн их эмч Э.Батцэцэг
утас: 362676 – 27420, цахим шуудан: Shaki4936@yahoo.com
Тасгийн их эмч Ч.Үүрийнтуяа
утас: 362676 – 27420, цахим шуудан: hi_uuree @yahoo.com
Тасгийн их эмч М.Үүрийнтуяа
утас: 362676 – 27420, цахим шуудан: uuree_munkh@yahoo.com
Тасгийн их эмч Ц.Баярмаа
утас: 362676 – 27419, цахим шуудан: colmon_bayarmaa @yahoo.com
Тасгийн ахлах сувилагч Д.Болормаа
утас: 362676 – 27420, цахим шуудан: dbolormaa@yahoo.com
Тасгийн сувилгааны сувилагч Н.Даваажав
утас: 362676 – 27420, цахим шуудан: davaajavnalson@yahoo.com

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676