Хүүхдийн эмнэлгийн нүдний мэс заслын тасаг

nmzt

Алсын хараа:

Хүүхдийн нүд судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлдэг үндэсний манлайлагч алба байх .

Эрхэм зорилго:

Хүүхдийн нүдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амын хэрэгцээнд тулгуурлан чанар, хүртээмж хүний нөөцийг нэмэгдүүлж, чадавхийг нь дээшлүүлж хөгжүүлнэ.

Нүдний Мэс Заслын Тасгийн үйл ажиллагаа

Хүүхдийн нүдний оношилгоо, эмчилгээнд дэвшилтэт технологийг нэвтрүүлэн олон шинэлэг аргуудыг нэвтрүүлэх;
Эрүүл мэндийн боловсролыг хүүхэд, өсвөр үе, эцэг эхчүүдэд олгож эрдэм судлалын ажлаараа хүүхдийн нүдний эмгэгийн оношилгоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэх;
Хүүхдийн эмч, нүдний резидент эмч, нүдний сувилагч нарыг сурган, гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад мэдлэг, мэргэжил дээшлүүлсэн, өөрийгөө хөгжүүлэх чадвартай, залуу боловсон хүчин хөгжүүлэх хүний нөөцийн бодлогыг хатуу баримтлах;
Хүүхдийн Нүд Судлалын нарийн мэргэжлээр үндэсний хэмжээний тэргүүлэх мэргэжилтэн бүхий алба, хамт олон болох, эмч-багшийг ба төрөлжсөн нарийн мэргэжлийн нүдний сувилагчийг хөгжүүлэх;
Тасагт суурилуулсан эмчилгээ, оношилгооны орчин үеийн техник, тоног төхөөрөмж дээр тулгуурлан анагаах ухааны ололт амжилтыг нэвтрүүлсэн үндсэний шилдэг, лавлагаа төв, тасаг нэгж болж ажиллах;
Хүн ардад чанартай, найдвартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх.

I.ОРОН ТОО, БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХИ МЭРГЭЖЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ

  • Нүдний мэс заслын тасгийн зөвлөх эмч, М.Алтанхүү, АШУ-ы доктор, клиникийн профессор, МУ-ын хүний гавьяат эмч
  • Нүдний мэс заслын тасгийн эрхлэгч Ч.Цэнгэлмаа, АШУ-ы магистр, АУ-ы докторант, тэргүүлэх зэрэгтэй
  • Их эмч Д.Нарантунгалаг, ахлах зэрэгтэй
  • Их эмч М.Шамсия, АШУ-ы магистр, тэргүүлэх зэрэгтэй
  • Их эмч Г.Нансалмаа, АШУ-ы магистр, ахлах зэрэгтэй
  • Их эмч Б.Батцэцэг, Ахлах зэрэгтэй

II. НМЗТ-ИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Манай тасаг нь улсын (21 аймаг 338 сум ) хэмжээнд 0-18 насны хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг үйлчилгээ явуулдаг, хүүхдийн нүдний мэс заслын тусламж үзүүлдэг, эрдэм шинжилгээ, оношилгоо, эмчилгээ, сувилгаа, сургалтын үндсэн суурь салбар юм. Манай тасгийн эмч, сувилагч нар олон улсын эмч, сувилагч нартай хамтран ажиллаж, мэдлэг, чадвараа байнга дээшлүүлэн, олон улсын хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг монголд нэвтрүүлэн ажиллаж байгаа баг, хамт олон билээ.
Тус тасагт жилд дунджаар 1000 гаруй үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж, 75- 80% нь мэс заслын эмчилгээ хийгддэг байна. ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн Зөвлөх Поликлиникийн нүдний эмгэг судлал, хараа хамгаалах кабинетаар жилдээ 12000 гаруй үйлчлүүлэгчдэд хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг үзүүлж байна.

III.ХҮҮХДИЙН ХАРАА ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦОГЦООР НЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ORBIS PEDIATRIC VISION NETWORK ТӨСӨЛ

Тус тасаг нь 2014 оноос эхлэн 5 жилийн хугацаатай ORBIS-тай хамтран “Монголын нүд судлалын шилдэг загвар-Хүүхдийн хараа хамгаалах сүлжээ” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн хүрээнд ЭХЭМҮТ ба 5 аймгийн эмнэлэгүүдтэй хамтран харааны цогц тусламжийн загварын сүлжээг бий болгож сургуулийн хүүхдүүдийн харааны үзлэгээс эхлэн хялар ба мохос хараа, хүүхдийн катаракт, глауком, нүдний хорт хавдар ретинобластом, дутуу нярайн ретинопати, хүүхдийн торлог шилэнцрийн эмгэгийг олон улсын түвшинд хүрэхүйц өндөр чанартай тусламж үйлчилгээг үзүүлэх загвар төслийг үүсгэх зорилготой ажиллаж байна. Хүүхдийн нүдний Шилний кабинет нээгдэж хүүхдийн харааг хамгаалах зорилгоор ажиллаж байна.

IV. ГАДААД ХАРИЛЦАА ( АНУ- ORBIS олон улсын байгууллага, ORBIS зайн сургалт, Тайвань-Chang Gang Memorial Hospital, Франц-Action Mongolia)

ДНР-ийн илрүүлэх скрининг үзлэгт RETCAM оношлогооны аппаратыг хэрэглэж эмчилгээг олон улсын түвшинд хүргэх, нотолгоонд суурилсан ДНР-ийн оношилгоо эмчилгээ хийгдэж байна. АНУ-ын Чикаго-ийн Илинойсын их сургуулийн профессор ДНР-ийн багийн эмч Robison Vernon Paul Chan, Илинойсын их сургуулийн нярайн сувилагч Karyn Jonas ба Канадын Торонтогийн Хүүхдийн эмнэлгийн нүдний зургийн мэргэжилтэн Leslie Mackeen нартай хамтран ажиллаж байна.

V. ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛСЭН ШИНЭ ТЕХНЕОЛОГИ

  1. Дутуу нярайн ретинопатийн оношилгоо эмчилгээ
  2. Төрөлхийн глаукомын мэс заслын эмчилгээ
  3. Хүүхдийн болрын мэс заслын эмчилгээ (Шинэ дэвшилтэт факомашины арга)
  4. Хүүхдийн завхины буултын мэс заслын эмчилгээ ( Cиликон гуурс)
  5. Хүүхдийн хамар нулимсны бөглөрөлийг сэтгүүрдэж силикон гуурс тавих
  6. Хүүхдийн доод зовхины эмгэг эпиблефароны мэс заслын эмчилгээ ( Hotz operation)
  7. Хүүхдийн хялар өвчний өвөрмөц хэлбэрийн мэс заслын эмчилгээний арга
  8. Хүүхдийн нүдний ретинобластом хавдрын стандарт протокол хими эмчилгээг хураагуур судсаар хийх, лазерийн эмчилгээ
  9. Нүд авах энукляаци мэс заслын дараах нөхөн сэргээх, хиймэл имплант суулгах мэс засал
  10. Хүүхдийн нүдний хугарлын гажгийг илрүүлэх бодит арга ( Ретиноскопи ба ауторефрактометр)
  11. Дутуу нярайн торлогийн эмгэг ба хүүхдийн торлогийн эмгэгийн лазерийн эмчилгээ

VI. ЦАХИМ ХАЯГ

Department of Pediatric Ophthalmology
National Center for Maternal and Child Health of Mongolia /NCMCH/
Ulaanbaatar, Mongolia www.ehemut.mn
E-mail: chtsenge@gmail.com
Tel: +976-11-362120,
Fax: +976-11-362633

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676