Хүүхдийн эмнэлгийн нярай судлалын тасаг

Тасгийн зорилго:

Шинээр төрж буй нярай бүрт “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж”-ийг үзүүлэх, дутуу бага жинтэй нярайд 3 дах шатлалын төрөлжсөн мэргэжлийн тусламжийг чанарын өндөр түвшинд, үйлчлүүлэгчээ дээдэлсэн тав тухтай орчинд үзүүлэх

Тасгийн үйл ажиллагаа:

Нярай судлалын тасаг нь жилдээ 11000 гаруй нярай хүүхдэд Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлдэг ба нийт нярайн 10 гаруй хувь нь дутуу бага жинтэй нярай, 3 орчим хувь нь 1500 граммаас доош жинтэй нярай байна. Жилдээ нийт төрсөн нярайн 10 гаруй хувьд сэхээн амьдруулах-эрчимт эмчилгээний тусламж үзүүлдэг ба сүүлийн 2 жилд дутуу нярай эмчилгээнд шинээр сурфактант эмчилгээ, уушгийг удаашруулан тэлэх, СРАР-аар амьсгал дэмжих эмчилгээнүүд хийж эхэлсэн нь олон улсын жишигт хүрсэн тусламжийг үзүүлж байна.
2014 оноос Нярайн тандалт шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба нярайн түнхний дутуу хөгжил, сонсгол бууралт, дутуу нярайн нүдний торлогийн эмгэгийг илрүүлэх шинжилгээнүүд хийж байна.
Лавлагаа төвийн хүрээнд Улаанбаатар хотын төрөх амаржих газар, хөдөө орон нутгийн эмч нарт мэргэжлийн чиглэлээр сургалт явуулах, дуудлагаар үйлчлэх, цахим болон зайн сүлжээгээр зөвлөгөө өгч, сургалт явуулж байна.
Нярайд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээг хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй үзүүлдэг ба дутуу бага жинтэй нярайн асаргаа сувилгаа, байрлал, хооллолтонд чанарын ахиц гарган ажиллаж байна.

Тасгийн бүтэц зохион байгуулалт:

Нярай судлалын тасаг нь 75 ортой, дутуу нярай эрчимт эмчилгээний 15 ортой ажиллаж байгаа ба 2015 онд шинээр засвар үйлчилгээ өргөтгөл хийж, шинэ дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангагдсанаар хүчин чадлаа нэмэгдүүлж ажиллах боломжтой болсон ба нярай хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж байна.
Тус тасагт нярайн нарийн мэргэжлийн 12 эмч, 35 сувилагч ажиллаж байгаа ба 28% нь тэргүүлэх болон ахлах зэрэгтэй эмч, сувилагч ажиллаж байна.
Оношилгоо эмчилгээнд нэвтрүүлсэн шинэ технологи:

2012 оны 12 сараас Монгол улсад анх удаа сурфактант эмчилгээг амьсгал хямралын хамшинжтэй нярайд хэрэглэж эхэлсэн.
2012 оноос “Neopuff” аппаратаар дутуу нярайн уушгийг удаашруулан хийлэх эмчилгээг хийж эхэлсэн.
2013 оноос судсаар хооллож байгаа нярай хүүхдийн уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс, шингэний тооцоог цахимаар хийж эмчилгээнд нэвтрүүлсэн.
2014 оноос неинвазив аргаар СРАР-аар амьсгал дэмжих эмчилгээ хийж эхэлсэн.
2014 оноос нярайн амьсгалыг зохиомолоор удирдахад холимог зохиомол горимыг түлхүү хэрэглэдэг болсноор амьсгалын дутагдалтай нярайн амьсгалын ажлыг багасгах, амьсгалын булчингуудыг амраах сайн талтай байгаа ба аппаратанд байх хугацаа богиносч байна.
2014 оноос нярайн цусны даралтыг үзэж цус эргүүлгийг сайжруулах эмчилгээ хийж байна.
2012 оноос маш бага жинтэй болон туйлын бага жинтэй нярайг хөхний сүүгээр бага хэмжээтэй хооллох аргаар хооллож эхэлснээр сүүний шингэц сайжирч, цаашид хүндрэх эрсдлийг багасгасан.

Оношилгоо эмчилгээнд нэвтрүүлэхээр зорьж буй шинэ технолог аргууд:

Амьсгалын дутагдлын зэргийг үнэлэх хяналтын хуудсыг шинээр боловсруулж амьсгалын эмчилгээг сонгоход ашиглах
Нярайн амьсгалыг өндөр давтамжаар удирдах эмчилгээний удирдамж боловсруулж эмчилгээнд нэвтрүүлэх

Тасгийн хэтийн зорилго:

Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийг тасгийн бүх эмч мэргэжилтнүүд ижил тэгш, чанартай үзүүлдэг болно.
Нярайн эрт үеийн эндэгдлийг бууруулж улсын түвшинд ойртуулна.

  • Зөвлөх эмч С.Энхтуяа Клиникийн профессор, АУ-ы магистр, Утас: 360884-1054
  • Тасгийн эрхлэгч Х.Энхжаргал Утас: 360884-1054
  • Тасгийн эмч Д.Тунгалаг Клиникийн профессор, тэргүүлэх зэрэгтэй эмч, Цахим шуудан: henkhjargal@gmail.com
  • Тасгийн эмч Г.Оюунмаа Тасгийн эмч , Утас : 360884-1054, Цахим шуудан: G_Oyunmaa@yahoo.com
  • Тасгийн эмч Д.Азжаргал Утас : 360884-1054 Цахим шуудан: azjargal_0515@yahoo.com
  • Тасгийн эмч А.Солонго Утас: 360884-1054 Цахим шуудан: Solongo_a2008@yahoo.com
  • Тасгийн эмч С.Билэгт Утас: 360884-1141 Цахим шуудан: bilegtsengesuren@gmail.com
  • Тасгийн эмч Д.Гэрэлтуяа Утас : 360884-1141 Цахим шуудан: Gerel_0304@yahoo.com
  • Тасгийн эмч Д.Отгонбат Утас : 360884-1141 Цахим шуудан: Otgonbat.d@yahoo.com
  • Тасгийн эмч Б.Өлзийхишиг Утас : 360884-1054 Цахим шуудан: agaa619@yahoo.com
  • Тасгийн эмч Б.Оюунболор Утас : 360884-1054 Цахим шуудан:bolor 1026@yahoo.com
  • Тасгийн эмч Ё.Бат-Өлзий Утас: 360884-1054 Цахим шуудан: pediadric_btu@yahoo.com
  • Тасгийн ахлах сувилагч Ш.Соёлмаа Тэргүүлэх зэрэгтэй Утас : 360884-1141 Цахим шуудан: Soyol_sh@yahoo.com
  • Тасгийн сувилгааны сувилагч Т.Тунгалаг Ахлах зэрэгтэй Утас : 360884-1055 Цахим шуудан : tungaa_0502@yahoo.com

nst1

 

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676