Цусны эмгэг, хавдар судлалын тасаг

Тасгийн зорилго:

Хүүхдэд тохиолддог цусны эмгэг, хавдрын оношилгоо, эмчилгээ, тусламж үйлчилгээнд өндөр хөгжилтэй орны техник технологийг нэвтрүүлж эмч мэргэжилтний мэдлэг боловсролыг тасралтгүй дээшлүүлдэг, судалгаа шинжилгээний салбарт тэргүүлэх чадвартай, үйлчилгээний соёлыг эзэмшсэн хамт олон болох.зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Цусны эмгэг, хавдар судлалын тасаг эмчилгээний 30 ортой, хөнгөвчлөх эмчилгээний 5 ортой нэгж, ХЗП-ийн цусны эмгэг, хавдар судлалын кабинет гэсэн үндсэн хэсгүүдээр үйл ажиллагаа явуулж байна. Жилд дунджаар 1500 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. 24 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна.

tsust1
Тасгийн үйл ажиллагаа:

Монгол улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 0-18 насны хүүхдийн цусны төрөл бүрийн эмгэгүүд болон хавдартай хүүхдийг оношлох, эмчлэх, хянах, энэ чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх, сургалт явуулах улсын хэмжээнд зөвөлгөө өгөх үйл ажиллагаа гүйцэтгэж хавдартай хүүхдийн оношилгоо эмчилгээнд ХБНГУ , АНУ, Европын холбооны улсад хэрэглэгддэг хими протокол эмчилгээг нэвтрүүлж ажиллаж байна.

tsust2

tsust3
Гадаад харилцаа:

  • ХБНГУ-ын Фурцбургийн их сургуулийн хүүхдийн цус, хавдрын эмнэлэг
  • ХБНГУ-ын Тубингинийн их сургуулийн хүүхдийн цус, хавдрын эмнэлэг
  • Австрийн Санкт Анна хүүхдийн цус хавдрын эмнэлэг
  • АНУ-ийн Флорадагийн их сургуулийн хүүхдийн цус, хавдрын эмнэлэг

Орон тоо, бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн чадавхи:

  • Зөвлөх эмч Г.Чимгээ,АУ-ы доктор, клиникийн профессор Утас: 11367740, Цахим хаяг: chimgeeguviraa@yahoo.de
  • Тасгийн эрхлэгч Ч.Дэлгэрцэцэг, Хүүхдийн цус, хавдрын эмч, Утас11367740, Цахим хаяг: degi8388@yahoo.com
  • Их эмч А.Оюунтуяа Ахлах зэргийн эмч Хүүхдийн цус, хавдрын эмч, Утас:11367740, Цахим хаяг: Oyuntuya_6099@yahoo.com
  • Их эмч Ц.Энхболор Хүүхдийн цус, хавдрын эмч, Утас:11367740, Цахим хаяг: tsenkhbolor@yahoo.com
  • Их эмч А.Отгонжаргал Хүүхдийн цус, хавдрын эмч Утас:11367740, Цахим хаяг: a_otgonjargal@yahoo.com
  • Их эмч Б.Лхагвагарам Хүүхдийн цус, хавдрын эмч Утас:11367740, Цахим хаяг: lkhagiib@gmail.com
  • Ахлах сувилагч Энхтуяа Утас:11367740, Цахим хаяг: Nyamka_1116@yahoo.com

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676